.001.

423 53 2
                                    

Өхөөрдөм, энэрэнгүй зан ааштай, цасан цагаан арьстай, яг л туулай шиг өхөөрдөм эмэгтэй гол дүрүүд. Би тэдэнд үнэхээр дургүй. Үгүй ээ үзэн яддаг юм байна. Магад хэзээ ч дуртай болохгүй биз. Үргэлж гэнэн цайлган царайлж, асуудалд ормогцоо бусдаар аврагдаад л. Тэдэнд хэзээ ч өөрийн гэсэн хүч чадал байдаггүй. Гэнэт гарч ирээд л бусдын олон жил сэтгэлдээ тээн, нандигнан явсан хүнийг хормын дотор л булаадаг.
"Үзэн ядаж байна!"

Миний хайрт Жүнмён. Бусдаас нууж, хаан хайрласан миний цор ганц хайрт. Түүнийг анх харах үедээ би арван настай байсан. Би аавынхаа хамтаар түүний харшид зочилсон юм. Үнэхээр том, цэлгэр үзэсгэлэнт харш бас эелдэг, хөөрхөн залуу хөвгүүн. Аль аль нь гайхалтай байж билээ.

Энэ арван жилийн турш би түүний төлөө бүхнийг хийсэн. Гэвч тэр намайг нэг ч нүдээрээ тоож хараагүй нь харамсалтай. Гэв гэнэт л өхөөрдөм, гэнэн залуу бүсгүй түүний минь өмнө гараад ирсэн. Тэгээд л харанхуй жижиг буланд арай хийн оршин тогтнож байсан би харанхуй жижиг булан ч үгүй болж хоцорсон юм.

- Жина! хэмээн ах дуудав, би,

- Ямар хэрэг гараа вэ?,

- Чи дахиад л тэднийг бодож байна уу? тэр санаа алдсаар ийн хэллээ,

- Өөр юуг бодно гэж?, ах толгойг минь илбэн,

- Маргааш ордонд цэнгүүн болно. Магадгүй тэд ч бас оролцох байх. Чи явах уу?, би,

- Мэдээж! Өдөр гарч шинэ даашинз авах болно.

Намайг инээмсэглэн ийн хэлэхэд тэр над руу өрөвдсөн басхүү галзуу хүн харж байгаа мэтээр харсан юм.

Яагаад над руу ингэж хараад байгаа юм? би өрөвдөлтэй бас галзуу хүн ч биш шүү дээ. Би яг л хэзээ ч бөхөхгүй галын дөл шиг байсаар ирсэн. Би хэзээ ч хүн намайг өрөвдөх хэмжээний өрөвдөлтэй амьдарлаар амьдарч байгаагүй. Гэтэл яагаад ингэж хараад байгаа юм? Ах аа би таны намайг ингэж харж байгаа нүдийг чинь ухаад авчихмаар байна.

Үсээ туг тугаар нь зулгаан, хумсаараа биеэ зумлан урсан ч ялгаа байсангүй. Уур хилэн минь арилах нь битгий хэл үзэн ядмаар улаан бөгөөд бүлээн цус л урсаж байв.

Байж сууж чадхаа болин яахаа мэдхээ больлоо. Зүрхэнд минь асар их үзэн ядалт, уур хилэн мэдрэгдэх нь тэр.

Юна? гөлөг шиг нэртэй гөлөг шиг амьтан. Би чамайг өөрийн гараар алах болно.

"ЭСРЭГ ТАЛЫН ДҮР"Where stories live. Discover now