Цус нөждөө баригдсан Тэхён хоёр залуугаар сугадуулж гэрээсээ зөөгдөн гарлаа. Бүх камер энэ үер хэдийн ажиллахгүй байх бөгөөд зөвхөн хөлийн чимээг дуулан машины мотороос үргэн хуцах ноход л харж байв.
-Наад галзуугаа хурдан аваад ор хүмүүс харах нь гэсээр бээлийгээ тайлан багаа машин руугаа чулуудах залуу ихээхэн бухимдуу өнгөөр ярих ажээ. Магадгүй саяхан болсон үйл явдлаас болоод цухалдсан байх.
30минутын өмнө
-Чи хэн гээч нь вэ? Тэхён эрүү рүүгээ хүчтэй шанаадуулж шүдээ буйлнаасаа хөндийртөл цохиулсан атлаа ярьсан хэвээр байв. Харцаа дээрэнгүй залуугын царайнаас огт холдуулж чадахгүй байх бөгөөд хүүхэн хараа нь хэвийн хэмжээнээс хэд дахин томоржээ.
Дороо хэвтэх залууг хэдэнтээ нүдэж аваад өвдсөн баруун гараа харан бээлийгээ тайлахдаа амандаа харааж
-Энэ галзуу чинь эрүүл юм уу? Мазохист юм биш биз дээ гэж уурсан эргэн залуус руугаа харвал тэдний нэг нь бүлтгэнэн толгойгоо сэгсрэн
-Үгүй ээ наа чинь эв эрүүл харин гей гэж дуулсан гэсээр уруулаа хазална.
Ганцаар баггүй хоцорсон залуу эргэн Тэхён руу харан хэлээрээ буйлаа түлхэн хэдийн өвчин орсон гараа харвал өөдөөс нь инээмсэглэх нэгэн сэтгэлийг нь тавгүйтүүлж орхив. Аяга дүүрэн шавж хорхой залгичихсан аятай ярвайн хайрлах сэтгэлээ хаа нэгтэй гээчихсэн мэт Тэхёныг дахин нэг хүчтэй цохиод авлаа.
-Тэгвэл энэ тэнэг чинь яагаад инээгээд байгаа юм. Алив босго гэж хэлээд Тэхёны дээрээс босон өмдөө янзлан буйдан дээр хөлөө ачин суув. Нилдээ цусаар будагдсан гараа энгэртээ хальтхан арчсан болоод туслахынхаа сунгасан тамхийг аван амандаа зуух бөгөөд нэг юм тайвширсан янзтай гүнзгий сорох ажээ. Цагаан янжуурын үзүүрт танихгүй эрийн цустай хурууны хээ дотоос тод харагдана.
-Чи ижил хүйстэн юм бол манайд тохирохгүй гэж бодож байна. Бид гей залуусыг авдаггүй. Тамхины цагаан утаа саарал өрөөнд сүүдэр нэмэн тусахад Тэхён шүлсээ арай хийн залгиад дээш өнгийн харлаа.
-Тэгээд намайг яах гээв?
-Харин л дээ та нар шиг хүмүүстэй орооцолдох дургүй болохоор надад хэцүү байна. Эрхтнийг чинь авахын өмнө энэ сайхан царайг чинь ашиглавал дээрсэн юу хийж болох талаар чи надад хэлээд өгвөл яаж байна гэсээр Тэхёны дэргэд зогсон тамхитай гараараа үснээс нь зулгаан цустай нүүрийг нь ядам хуруугаараа цэвэрлэв.
YOU ARE READING
WHO IS THE BOSS [completed]
FantasyЭнд хэн нь босс нь вэ гэдгийг мэдмээр байвал амтлаад л үз л дээ. Тэхён учир битүүлэг хийсэн хэргээсээ болоод мөнгө хүүлэгч нарын гарт орж амиа өгөх дээрээ тулдгийн даваан дээр дахин амьдрах итгэлээ олж авах болно. Харин түүний амьдралын итгэл найдва...