Оройтсон бороо

3 1 0
                                    

Бахиран уйлах хүүхдийн чичгэнэсэн хоолой
Бадируун том биетэй айхтар ууртай эрийн инээд
Бүдчэн тоглох насан дээрээ хар толботой үлдсэн
Бяцхан охины харц гагцхүү аавыгаа л хайн аврал эрнэ
Биендээ багтахааргүй их зовлон нуруун дээрээс нь дарж
Бүсээ газраас шүүрээд чичрэн уйлсаар гүйн гарна.
Толгойнд нь ганц л бодол байнга эргэлдэнэ
Тамиргүйтэж өвдсөн бие нь эцэст нь нэг хөшиж
Том эрийн муухай чанга инээд чихэнд нь тод сонстож
Тас харанхуй шөнө биеэ арай хийн чирсээр
Түргэн гэгч нь өндийгөөд хамаг хурдаараа зугтана.
Хаврын зүггүй салхи цээжийг нь нэвт сүлбэх шиг болж
Хүн гарч ирээд туслаачдээ гээд том том нулимс дуслуулан
Хамаг чангаараа хашгирч биеэ дааж чадалгүй унах агшинд
Хайртай ааваас нь өөр бодогдох зүйл байсангүй
Хахир хүйтэнд дан цамц, оймсноос өөр зүйлгүй
Харанхуй гудамжны үзүүрт хашаа налан хэвтэнэ...
Дулаан оргиж арай хийн өндийн босоход
Дуу томтой нөгөө аймшигтай эр нүднийх нь өмнө сүймийнэ
Даарч хөрснөөс болоод бяцхан бие нь таг хөшчихсөн
Дэндүү ихээр өлсөж, цангаж, хөрж сөөсөн хоолойгоороо
Гагцхүү сүүлийн хүчээ шавхан орилоход
Гуйж байна, охин минь сэргэлдээ гэх эцгийнх нь хоолой
Гэнэт тод сонсогдож эргээд харахад
Гэрэл тусгал муутай буланд өөрийнх нь хөрчихсөн бие
Аавынх нь өвөр дээр хэвтэж байлаа...

БүдэгWhere stories live. Discover now