[1] "Шидэт дэвтэр"

155 12 7
                                    

Хүн бүр надаас асуудаг. Яаж ийм сайн хүнийг олсон юм бэ гэж??

Тэр хүмүүст ганцхан зүйлийг харуулна. Надад энэ хорвоо ертөнц дээр цор ганц заяагдсан дэвтэр бий. Өглөө бүр мандах нарны туяанд өнөөдрийн сайханг магтан, орой сарны туяанд маргаашийн хүслээ бичнэ. Харин шидтэй дэвтэр минь үүнийг бий болгож өгдөг юм.

Сонин байгаа биз. Гэхдээ энэ үнэн шүү. Би үүнд итгэдэг. Тиймдээ ч өдөр бүр цүнхний минь ёроолд цаг үргэлж хамт явдаг дэвтрээ ШИДЭТ ДЭВТЭР гэж нэрлэсэн юм.

Аав ээжийн эрх танхил охин, ах эгчийн сайн дүү, анд нөхдийн үнэнч найз Урам надад дутагдах зүйл гэж үгүй байлаа.

Надад бүх зүйл байсан. Гэр бүлийн халуун дулаан уур амьсгал. Тэд надад бүх зүйлээ зориулдаг. Шинээр гарсан хамгийн үнэтэй, шинэ содон гэх бүхий л зүйлс миний өрөөнд бий. Ийм амьдралд гутах зүйл гэж юу байх билээ.

Нэгэн хэвийн өдөр хоног өнгөрч өнөөх л дүрэмт хувцсаа өмсөн гэрээс гарлаа. Сургуулийн үүдээр ганцаар алхахдаа амьдралд минь орж ирсэн хамгийн сонирхолтой нэгэн зүйлийг олж харсан юм.

Энэ бол хамгийн шинэлэг догдлол.

Өмнө хаанаас ч мэдрэж байгаагүй мэдрэмж.

Баяр баясал гэдэг үгийн хамгийн дээд түвшин мэт.

Нүүр дүүрэн мишээсээр өнөөдрийн хамгийн сайхан дүр зураглалыг толгойдоо буулган ангируугаа яаран гүйнэ. Тэр өдрийн хичээл бүхэлдээ эмх замбаараагүй. Багшийн бичсэн самбар дээрх үгс бүгд танихгүй нэгэн хөвгүүнээр дүүрч байлаа.

Хайрт дэвтэр чамдаа баярлалаа. Миний хамгийн сайн сонсогч найз минь.
Энэ өдрийг гэрэл гэгээ гэж нэрлэнээ. Би одоо аз жаргалтай байна. Яагаад ч юм надад ийм бодол орж ирлээ. Магадгүй чи намайг сонсож чаддаг. Хэн нэгэн миний тухай илүү ихийг сонсох бол тэр нь чамайг байгаад би баяртай байна.
Би өнөөдөр сургуулийн үүдэнд анхны харцаас хүнд дурлачихсан. Яагаад өмнө нь анзаарч байгаагүй юм бол. Би үнэхээр тэнэг юм. Түүний тэр инээмсэглэл намайг бүхэлд минь татаж байна. Өөрийн мэдэлгүй тэр харцанд уусахдаа түүний гоо үзэсгэлэнг бишрэн зогслоо. Дахин миний хүслийг сонсоно гэж найдаж байна. Маргаашийн гэрэл гэгээг минь аз жаргалаар солиж өгөөрэй.

Ийн бичсээр анхны тэр өдрийг хагас нойртой давсан юм. Өдөр бүр хүчээр таарах бид хоёр. Гэхдээ тэр намайг анзаараагүй. Гэсэн ч зүгээрдээ өдөр бүр түүний талаар дэвтэр дээрээ марталгүй буулгаж байгаа. Миний хаанаас нь ундран гардаг үгс юм бол. Өдөр ирэх тусам хайрандаа шатаж уран яруу үгээр дэвтрийн нүүр минь эрээн цоохон болно.

•Oneshot•Where stories live. Discover now