-1890он-
Ордноос зайдуухан орших нэгэн жижиг тосгонд хорвоогийн хамгийн хөөрхөн эмэгтэй амьдардаг гэх цуу бий. Хажуугаар нь зөрсөн хэн ч бай эргэн түүний гоо үзэсгэлэнд нүд унагадаг гэнэ. Хэлтэй амтай бүхэн түүний талаар ярихгүй өдөр гэж үгүй. Ордны хунтайж, ханхүү нар хүртэл түүнд зочилон ирдэг болжээ.
Гэвч үзэсгэлэнт төгс эмэгтэй одоо хүртэл ганц бие ажээ. Хүмүүсийн яриагаар үзэсгэлэнт эмэгтэйг нар сар халуун хүйтэнг умартан бүхий л цагт дагаж явах үзээрийн муухай мангас хамгаалдаг гэнэ. Өнөөх мангасын том биед ямар ч зоригтой эр зориг мухна. Зарим хүмүүс түүнийг хараад МОНСТЕР гэж хочлоно.
Бүсгүй дээдэс язгууртан тул хэр барагын хүн түүнтэй уулзаж чадахгүй. Хааяа нэг салхилах гэж зүүн урдах голын урсгал даган алхдаг. Тэр үеийг хүмүүс яаж алдах билээ. Хүмүүсийн нүд сайхан бие дээр нь тусаж, цаг үргэлж өөрийнх нь тухай худал үнэнг ярих нь бүсгүйд таалагддаггүй байв. Түүний эцэг, эх хүртэл охиныхоо гоо үзэсгэлэнгээс айна. Амьтай бүхэн охинруу нь шунадаг аймшигтай хатуу нийгэмд тэд амьдарч байна шүү дээ.
Бүсгүйн гэр бүл арван жилийн өмнө гэр бүлээрээ ан хийж явахдаа хар ойн дэргэдүүр өнгөрсөн юм. Тэр ой их түүхтэй. Сайн талаараа бус муу талаараа аж. Тэнд маш олон хүний амь үрэгдсэн бөгөөд хар шидтэй хэдэн шулам үлдсэн гэх яриа ам дамжсаар одоо хүртэл хүмүүс итгэнэ. Тиймдээ ч энэ ойруу хэр барагтай л хүмүүс зүглэдэггүй болж. Тэр үед бүсгүйн гэр бүл явах замгүй болж хүсээгүй ч ойн дэргэдүүр өнгөрөх болсон юм.
Одоогоос олон жилийн өмнө Силина хүүхэд байсан үе. Бяцхан Силигийн гарнаас түүний ээж хөтлөн явна. Харин охины анхаарал ой дунд цуурайтах чимээнд автав. Хэдий жаахан охин ч гэлээ энэ чимээ хэн нэгний өвдөлтөндөө шаналах дуу гэдгийг мэдэж байсан юм.
Сили "Ааваа. Бид түүнд туслахгүй юм уу. Ингээд явчихвал тэр улам их өвдөх байхдаа. Гуйж байна ааваа. Та үргэлж хэлдэг. Хэцүү яваа нэгэнд туслаж бай гэж."
Сили багадаа хэний ч хайрыг хүргэм эгдүүтэй охин байсан юм. Түүний хөөрхөн царайг харсан аав нь түүнд үгүй гэж хэлж чадсангүй. Өнөөх чимээ ойн гүнрүү гэхээс илүү ойн захаар цуурайтаж байсан болохоор зөвшөөрсөн биз. Үгүй бол хэн ч ойн гүнрүү зүглэхгүй байсан.
Тэднийг очих үед жижигхэн бамбарууш хавханд орчихсон байв. Энэ муухай чимээг энэ эгдүүтэй амьтан гаргаж байсан байна шүү дээ. Сили аавтайгаа хамт дөхөж очиход Силигийн аав охиноо ардаа нуув. Эгдүүтэй гэж бодсон өнөөх бамбарууш яг үнэндээ баавгайн бамбарууш биш байсныг мэдээд охиноо нуусан нь тэр. Бяцхан охин түүнийг хараад айна гэж аав нь бодсон. Гэтэл айх биш харин ч өхөөрдөж буй мэт аавынхаа араас цухуйн харна.