-Олсон хайрыг хамгаалж үлдэхийн төлөө тэмцэнэ гэдэг... Хормын төдийд л шантраад, бууж өгмөөр, тэгээд зайлмаар...тийм хэцүү. Ихэнх хүмүүс хамгаалж чадаагүйнхээ төлөө хайрыг хаячихсан байдаг. Тэгээд өөр нэг хүн олдог юм. Дэлхий ертөнц хичнээн хэцүү гэж санана.
-Тийм ээ, их хэцүү.
Хёнжиний санаашралд Жонгүг ч мөн адил санаа алдаж
-Намайг яриагаа дуусгасны дараа хамгаалж чадаагүй тэр хайр луугаа гүйж очоорой. Заавал шүү. Харин одоо яриандаа орцгооё хэмээлээ.
-Нэг шөнө утас минь тасралгүй дуугарч тэсэхүйеэ утсаа автал юунаас ч юм айсандаа зүрх нь хүртэл чичирчихсэн Тэхёний дүү залгасан юм. "Ах аа, Тэхён ахыг аймар хүмүүс аваад явчихлаа." гэх уйлан дуулсан хоолой чихэнд минь цуурайтахад саяхан л нойрондоо дийлдэж ядан байсан зовхи минь хөмсөгтэй нийлэх мэт томорч орноосоо огло харайн боссон. Урд орой нь би ээжтэй маргалдсан юм. Тэгээд л ээжийн өргөө рүү хамаг хурдаараа гүйж Тэхёнийг хаана байгаа талаар асуутал "Аль хэдийн газарт булагдчхаа биз" хэмээгээд ялалтын царай нүүрэндээ тодруулсан.
Өвгөний царай яг л дөчин жилийн өмнөх тэрхэн үедээ очсон мэт барайж, хөлс нь цутгав.
-Би шалдаа буусан тэр үед. Надад Тэхёний төлөө хийж чадах зүйл юу ч байгаагүй. Бүр юу ч шүү. Аргаа барахдаа ээжийнхээ урд сөхрөн суугаад алгаа хавсран гуйсан. Төрүүлж өсгөсөн ээж минь, миний хайртай зүйлийг эмтэлж байгааг харах хичнээн аймшигтай гээч. Эцэст нь хатан ээж минь ордны хаа нэгтэй амьдаар нь авсанд хийгээд булчихсан гэдгээ хэлсэн. Аймшигтай. Таван минутын дотор л олохгүй бол түүнийг үүрд алдаж мэдэхээр байсан. Ордны бүх харуул хамгаалалтыг хөдөлгөж хаа сайгүй хайсны эцэст булаад удаагүй сул шороо олж, энэ улаан гараараа самардсаараан байгаад гаргаж ирж билээ.
Үхсэн нь үхлийг мэдэрдэггүй, харин үлдсэн нь бүх эд эсээрээ үхдэг гэж хичнээн үнэн бэ? Ингээд л ертөнц эргэхээ больчхож байгаа мэт, ингээд л нар үүрд алга болж, харанхуй ноёлж байгаа мэт, ингээд л төгсгөл нь ирж байгаа мэт. Шууд л араас нь үхчихмээр аймшигтай байсан.
Гэхдээ Тэхён зүгээр ухаан алдчихсан байсан юм билээ. Хүчилтөрөгч хэт дутагдсанаас болж зүрх нь бараг л зогсож, жаахан л удсан бол тархи нь үхжиж эхлэх байсан. Ордны эмнэлэгт эмчлүүлж байх хооронд Хаан аав дээр очиж Тэхёнтой гэрлэмээр байгаагаа, ямар их хайртай тухайгаа, үүнээс болж ордноос хөөсөн ч хамаагүй гэдгээ хэлсэн.
Хөндлөнгөөс харсан хүн болгон намайг хэр их тэнэг болохыг мэдэж болохоор байсан юм. Хаан ширээг залгамжилна гэдэг засгийн эрх төдийгүй хэмжээгүй их хөрөнгө, эрх мэдэл миний гарт орж ирэх байсан. Гэхдээ тэглээ гээд яах юм бэ? Миний аз жаргал дэргэд минь байхгүй бол тэгээд л ганцаардал дүүрэн амьдралыг туулах байсан шүү дээ.
"Солонгосын Хаант улс хүн бүхэн хүссэн хүнтэйгээ гэрлэж болно гэдгийг хуулинд заасан. Гэтэл чи юундаа энд надаас зөвшөөрөл авах гээд зогсож байгаа юм. Жонгүгаа, чи хэн байсан ч хамаагүй би чамайг жаргалтай амьдраасай гэж хүсэх байсан. Тиймээс миний хүү хайртай хүнтэйгээ гэрлэвэл тэр эцгийн хувьд миний хамгийн том аз жаргал байх болно."
Аав нь минь ингэж хэлээд өвдөг дээрээ сөхрөн суусан намайг босгож, үрчлээтэй зовхио гурвалжлан хамгийн зөөлнөөрөө намайг харж билээ.
|♥️
YOU ARE READING
•Bird Cage•||Taekook\Completed\
Historical Fiction-Эхлээд ганц хундага цагаан дарс амталцгаая. Тэгээд чамд тухтайхан ярьж өгнө өө." -Тэгэлгүй яахав. Дуртайяа...