~22~

49 8 1
                                    





"Юу яриад байгаа юм???"

Ах:"..Ина тайван.. Бүх юм удахгүй зүгээр болно за юу"

"Би яаж тайван байж чадах юм??.... Би....аавд уучлаарай, баярлалаа ч гэж чадаагүй байхад...." хэмээн хоолой зангирч эхлэхэд ах утасны цаанаас аль чадахаараа тайвшруулах гэж оролдож байгаад маргааш уулзья гэдгээ хэлээд ганцаараа байх орон зайг минь тавьж өгөөд тасаллаа...

.... Би одоо яах вэ?... Үнэхээр хийж өгч чадаагүй зүйлс их байхад.... Хэлээгүй үгс хүртэл зөндөө байхад.....
Магадгүй би үнэхээр муу охин байх тийм үү? Хайртай, баярлалаа, уучлаарай гэх үгсийг тоотой хэдэн удаа л хэлж байсан байх... Бодлогогүй амнаасаа урсгаж байсан хэтэрхий гомдмоор үгс минь чихэнд шуугин сонсогдож хоолойн дээр хүнд зүйлээр дарж байгаа мэт мэдрэгдэж газар сөхрөн унав... Удалгүй түүний минь дулаан энгэр намайг хучин авлаа..



............



Арай хийн хэдэн хоногийг даван гарж төрсөн гэртээ ахин нэг удаа ирлээ. Аавыг өнгөрсөний маргааш нь л хальт ирсэнээ тод санаж байна...

Гэрт орж ирвэл нөгөө хүсдэггүй хүйтэн уур амьсгал минь бүчин авлаа. Урьд нь хүйтэн ч гэсэн хүнтэй байдаг байсансан... Харин тэр нэг өдрөөс хойш жинхэнэ халуун дулаан уур амьсгалтай байдаг байсан...байсан.

Ах эгч хоёр ээжийг дагуулаад гадаад явчихсан тул одоо энэ гэрт дахиж ирэхгүй байхдаа...

Алхасаар аавын ажлын өрөөнд орж ирлээ..Бор хүрэн ширээг нь хараад аавын ажилаа хийж буй дүр зураг нүдэнд харагдана.. Урагш алхасаар хана дүүрэн номны урд ирэн зогсоод эхнээс нь бүгдийн ажиглан. Тэгэхдээ аавын намайг жоохон байхад унтах тоолонд уншиж өгдөг байсан үлгэрийн баатруудтай номыг олж хараад авж үзлээ.. Бага зэргийн тоосонд дарагдсан хавтсыг нь хэсэг илээд нээж үзвэл аль нэг хуудсанаас нь дугтуй бололтой нэгэн зүйл унах нь тэр..

Аваад нээж үзвэл.....

Сайна уу? Миний Ина. Магадгүй хэзээ нэгэн цагт энийг уншиж байхад аав нь хажууд нь байхгүй байх байх.. Тэгэхээр одоо бүгдийг эхнээс нь ярья.
Аав нь өөрийгөө хорт хавдартай гэдгийг өвөөг чинь өнгөрсний дараахан л мэдсэн... Тэгээд чамайгай хүчлэхийг хүсээгүй ч чамдаа өөрийн байр суурийг өгөхөөр шийдсэн. Ах чинь байж болох байсан ч аав нь Инагаа сонгосон юм. Мэдээж ах чинь аль хэдийн хайртай хүнтэйгээ учирчихсан өөрийн гэсэн амьдралаа босгочихсон болохоор аав нь охиноо өөрийн гэсэн зүйлстэй үлдэг гэж бодоод тэнэг алхамууд хийж эхлэсэн.. Гэхдээ хожим нь үнэхээр гэмшсэн.. Хамгаас хайрт охиноо өөрөөсөө хэтэрхий түлхэж орхисон байна лээ. Хамгийн харамсалтай нь аав нь энэ зүйлийг дэндүү орой ухаарсан. Уучлаарай. Уучлахгүй байсан ч болноо....
Одоо харин чинийхээ тухай ярья. Чи минь аймхай эрх нэгэн байсан. Жоохон зүйл дээр гомдоод айчихдаг.. Харин одоо үнэхээр өөр болчихсон. Хатуужилтай ухаантай нулимсаа хүнд харуулах дургүй хэр баргийн юмнаас ч айхаа больсон. Гэхдээ аав нь чамайг өөр болсон гэж буруутгах гээгүй юм шүү. Харин ч магтах гэсэн юм. Сайн байна миний охин. Аавыгаа байхгүй байсан ч яг энэ хэвэндээ байгаарай. Хайртай хүнээсээ өөр хүнд битгий сул тал, нулимсаа харуулаарай...

•Be By My Side•[Дууссан]Where stories live. Discover now