♤Episode One♤

2 0 0
                                    

Үл мэдэгдэх хачин чимээний эзэн өөрөөсөө гэрэл цацруулж, харанхуй өрөөг тэр чигт нь гэрэлтүүлж байлаа.
Энэхүү чимээг сонссон долоон залуу чимээ гарч буй зүгийг баримжаалан хайсаар нэг хаалгыг олон цаана нь байгааг мэдэв.
Нил ягаан өнгөөр гэрэлтэх өрөө залуусын дундах хүрэн хаалгыг хэн ч огт анзаарч байгаагүй, мөн мэдэхгүй билээ.
Сандрал айдас залуусыг бага зэрэг бүрхэн авж байсан ч тэд нарын хамгийн өндөр нь бариулыг нь эргүүлж доош нь дарах үед бариул нь хугарчихав.

-Жүнаа яа! Хэзээ юм эвдлэх ээ болих хүн бэ?

Баруун гартаа ягаан бугуйвч зүүсэн залуу өнөөх өндөр залууг ийнхүү загнах үед хамгийн намхан нь нүдээ нарийсган инээлээ.

-Би ямар эвдье гэж эвдсэн юм уу? хэмээн өндөр залуу өгүүлэхэд ногоон үстэй залуу толгой сэгсэрнэ.

Өндөр залууг нь Ким Намжүүн, ягаан бугуйвчтайг нь Ким Согжин харин намхан залууг Пак Жимин мөн ногоон үстэй залууг Мин Юнги гэдэг билээ. Харин сэтгэл татам мэт дулаахан харцтай хүнийг Жон Хусог, үлдсэн хоёрыг нь Ким Тэхён, Жон Жонгүг гэдэг.

Гэнэт тэрхүү хаалга хүчтэй онгойход бүгд цочис хийв. Тэд нарын нүүрэнд нил ягаан гэрэл тусаж нүдэнд нь оч гийж гэрэлт шидэт хаалга гэмээр зүйлийг алмайран ширтэцгээх үед нил ягаан гэрэл цацруулж буй үл мэдэх биет залуусыг сороод аваад явчих нь тэр.

●●●

Дөрвөлжин блокоор хийгдсэн мод, ургамал амьтан гээд бүх зүйл блок. Маш олон мододтой ойн дунд ухаангүй хэвтэх 7 хүн. Тэдгээр хүмүүсийн толгой цээж хөл гар гээд бүх зүйлс нь дөрвөлжин байгаа нь хачирхалтай.
Намжүн толгойгоо барьсаар хамгийн түрүүнд сэргэн босож ирэх үед бусад нь бас цувран нэг нэгээрээ газраас өндийнө.

-Би зүүдэлж байна уу даа. Ямар хачин жигтэй газар вэ?

Жимин нүдээ анингаа инээмсэглэл тодруулсаар яг л галзуу хүн шиг хөхөрч гарав.

-Хөөе бид нар хаана байна аа? Байзаарай чи юу вэ?

Тэхён Жонгүг рүү харан гараараа заасаар нүдээ томруулах үед Жонгүг толгойгоо хөдөлгөн биеийнхээ чилээг гаргаж буй мэт хүзүүгээ барьснаа,

-Юу яриад байгаа юм? Би Жонгүг л байна шд.

Хэмээсний дараа Тэхён руу харан цочис хийн бослоо.

Тэх

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Nov 27, 2023 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

BTS in MINECRAFT  Where stories live. Discover now