4.

331 74 0
                                    

ayeong.mzk
Би болзоогоо дуусгаад гэртээ ирж байна~

Бас чамд ахиад баярлалаа гэж хэлмээр байна :)

prince.psh
Зүгээр дээ :)

Тэгээд болзоо чинь хэр байв даа?

ayeong.mzk
Сайхан байсан :)

Бид эхлээд цэцэрлэгт хүрээлэнгээр алхсан, дараа нь барилгын дээвэр дээр суугаад хамтдаа хооллосон

Тэгээд бас хамтдаа машинаар зугаалж өөрсдийнхөө ирээдүйн талаар ярилцсан...

prince.psh
Атаархмаар юм!

Би хэрвээ найз охинтой байсан бол хамтдаа тэшүүрээр гулгаад л үнэхээр сайхан байх байсан байх даа :(

ayeong.mzk
Чи ямар их эелдэг, сайхан сэтгэлтэй билээ дээ?

Удахгүй өөртөө таарсан найз охинтой болох болно оо :)

prince.psh
Тэгж л найдаж байна :)

ayeong.mzk
Би гэхдээ чамаас нэг зүйл асууж болох уу?

prince.psh
Мэдээж бололгүй яах вэ!

ayeong.mzk
Чиний найз охин чинь болзоон дээрээ эрэгтэй найзтайгаа зурвас бичилцээд байвал чи яах байсан бэ?

prince.psh
Бодож үзье...

Магадгүй зүгээр л түүнд миний мэндийг дамжуулаарай л гэх байх :)

Түүнд найзтайгаа зурвас бичих эрх байгаа шүү дээ :)

ayeong.mzk
Бүгд чам шиг ингэж боддоггүй нь харамсалтай юм аа...

prince.psh
Чамд ямар нэгэн зүйл тохиолдоо юу?

                                                                                                                                                                         ayeong.mzk

Үгүй дээ

Найзын минь найз залуу түүнийг эрэгтэй найзтай нь хардаж тэд бага зэрэг ам мурийсан...

Би зүгээр л чи энэ тал дээр юу гэж боддог болохыг мэдэхийг хүссэн юм :)

prince.psh
Найзын чинь найз залуу үнэхээр тэнэг юм!

Хайртайнхаа хэрээр түүндээ итгэдэг байх хэрэгтэй шүү дээ!

Найз чинь найз залуугаасаа салахад харамсаад байх зүйлгүй бололтой :)

"Тэнэгхэн минь дээ, хүмүүс найзад минь тохиолдсон гэж ярьдаг ч, үнэн хэрэгтээ өөрт нь тохиолдсон явдал байдаг гэдгийг би тэнэг хүн биш мэднэ шүү дээ..."

𝘊𝘳𝘢𝘪𝘯𝘵𝘦 (ДУУССАН)Where stories live. Discover now