"𝘰𝘯𝘦"

24 5 0
                                    


Намрын сэрүү орчихсон, гадаа цаанаа л нэг хүйтэн байх нь тэр. Эргэн тойрны хүүхдүүд ч, ороолтоо зүүгээд эхэлчихжээ.

"Еэрим аа!"

Ангийн охин Кан Сүл. Юу ч болсон инээгээд л явж байдаг ёстой өөдрөг охин. Шалгалтандаа унасан ч, дараагийн шалгалтан дээр унахгүй байвал болоо гэсэн уриатай. Гэхдээ, ээж аавдаа маш их загинуулдаг байхаа.

"Еэрим аа чи тамирын багшийн өгсөн бие даалтыг хийсэн үү?"

Кан Сүлийн асуусан асуултанд цочирдон, юу вэ гэсэн аязтай түүн рүү таг гөлрөн зогслоо. Юун бие даалт?

"Биеийн тамир дээр дасгал л хийх ёстой бус уу? Юун бие даалт вэ?"

Кан Сүл чанга чанга инээн, намайг учиргүй шоолоод эхлэв. Сүүлийн долоо хоногт, эмээгийн бие бага зэрэг муудаад хөдөө явчихаад ирсэн л дээ, тэр хойгуур тийм юм оржээ.

"Чи аль багт орсон юм болоо? Байж байгаарай!"

Кан Сүл утсаа оролдож эхлэв. Хичээлд суугаагүй долоо хоногийнхоо хичээлийг нөхөж авахгүй бол балрах нь ээ.

"А, Жонгүгийн багт орсон юм байна!"

Дахиад гацаж орхив. Тэр олон хүүхэд дундаас яагаад заавал тэрэнтэй нэг багт цуг орчихов оо?

Ad/ hi 🙋🏻‍♀️! Short maygiin xoopxn school romance exelleee kkkkkk demjeed ogoopei bayplalaaa🥺❤️

•𝓡𝓲𝓪𝓷•

•𝘺𝘰𝘶 𝘢𝘳𝘦 𝘮𝘪𝘯𝘦!"Where stories live. Discover now