"𝘵𝘸𝘰"

21 4 0
                                    


Хуучин найз залуутайгаа нэг ангид сууна гэдэг байж боломжгүй сонсогдож магадгүй л юм. Гэхдээ би бол нэг анги бүр нэг салаанд суудаг гээд бод. Бид хоёрын үерхэл их богинохон хэрнээ дурсамжтай байсан. Яахав, тэр надаас хөөрхөн охин харчхаад гүйгээд явснаас бусдаар дажгүй л хөвгүүн.

"Еэрим аа хичээлээ нөхөж авахаа мэдэж байгаа биздээ?"

Ангийн дарга ихэд санаа зовнингуй асуучхаад надад нэг сурагч томилож өгөхөөр болов. Би хичээлдээ гавал биш ч, муу сурлагатай ч биш. Хэвийн, алтан дундаж.

"Мм... Жон— бишээ, Хусог аа чи Еэримийг хичээлээ нөхөхөд нь тусалж болох уу?"

Азаар Жонгүг бид хоёрыг бие биедээ дургүй гэж л тэд мэдэх юм даа. Үерхэж байх үедээ, ил гаргаж байгаагүй нь, яг салахаа мэдээд л тэгдэг байж.

Хусог зөвшөөрөн, бид хичээлийн дараа үлдэж хичээлээ хийхээр болов. Суудалдаа очин суутал, Жонгүг эргэж харснаа ширээн дээр цаас үлдээлээ. Сонирхон аваад хартал, хойш нь эргүүл гэсэн бичиг байв. Тоглоод байна уу?

"Ах чинь дажгүй юу? Эмээд чинь амь байсан биздээ? Чи зүгээр үү? Зүгээр юм шиг харагдаж байна"

Өөрөө хариулчих байсан юм бол яах гэж надаас асуудаг байна. Бидний хооронд юу ч байхгүй хойно, хариу бичээд суугаад яанам. Зүгээр хогийн сав руу чулуудах минь.

𝓡𝓲𝓪𝓷•

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Apr 21, 2021 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

•𝘺𝘰𝘶 𝘢𝘳𝘦 𝘮𝘪𝘯𝘦!"Where stories live. Discover now