1.

7 1 0
                                    

2014.12сар

Ежинаа надтай хамт болзох уу? хэмээн толгойгоо маажин нүд рүү нь ч эгцэлж харж чадахгүй залуу асууна. Үнэндээ би түүнийг сайн танихгүй бас ийм зүйлд бэлэн биш байсан болохоор юу гэж хэлэхээ ч үл мэдэн таг дуугүй зогсоно. Тиймээ оролдоод үзэх хэрэгтэй. Тэр зүгээр л болзоонд явах талаар асуусан. Би аль болох сандарсан ичсэнээ харагдуулахгүйн тулд түрүүнээс хойш урд минь тэвчээртэй зогсох Жиминд тайвнаар зөвшөөрсөнөө хэлэв. Тэр ч эвгүй байдлаасаа гаран бага зэрэг догдлол мэдэрсэн харагдана.
- Ежинаа тэгвэл би дугаар луу чинь болзох өдөр хаягаа явуулья гээд инээн гарыг минь эвгүй гэгч нь гэхдээ дулаанаар бариад дээврийн шатаар доош буулаа.
Гэхдээ тэр миний дугаарыг аваагүй тийм үү, дээвэр дээр үргэлжлүүлэн ганцаараа завсарлагааныг хүлээн сууж байхад Хусог араас гэтэн гэнэт намайг цочооход золтой л 3 давхраас унаад үхчихсэнгүй.
-Хөөш, чи ихэр эгчийгээ алахаар шийдээ юу? энд би бясалгал хийдэг гэж хэдэн удаа хэлэхийн бэ, үргэлж л жоохон хүүхэд шиг цочоож гарч ирэх юм. Хусог бага зэрэг санаа алдан
-Жимин чамайг болзоонд урьсан талаар сонсоод л хүрээд ирсэн юм. Чи тэгээд зөвшөөрсөн үү гээд жуумалзахад
-Тэрийг мэдэж яах гээв? хамаагүй байх шүү.
Явж элсэлтийн шалгалтандаа л сайн бэлд гэхэд Хусог амандаа хүн сайхнаар асууж байхад юм нь ирчихсэн юм уу хаашэйн гээд амандаа үглэн цааш явна.

Өнөөдрийн хичээл дууслаа бие даалтаа дараагийн долоо хоногийн лхагва гарагт авах учраас сайн хийцгээгээрэй гэх Сун багшийн дууг таслан Мари над дээр гүйж ирээд нэг үг хүлээх маягтай хэдэн хором над руу юу ч хэлэхгүй таг гөлрөн зогсоно. Бурхан минь яагаад надад ийм мэдрэл муутай хүмүүсийг заяасан юм бэ? гэж бодон
-Яасан, чи бас тэр талаар сонсчихсон юм уу?
Мари юуг хэмээн мэдээгүй юм шиг царай гаргачихаад цаагуураа яг наадах чинь шүү дээ хэмээн харц тодруулан тэр чамд сайн гэж би чамд хэлсэн биздээ гэсээр намайг сугдсаар ангиас гарлаа.

Бид сургуулиас холгүй байх кафед орж ирэн
бургер болон уух юм захиалаад сууж байхад Мари түрүүнээс хойш л Жимины талаар тасралтгүй юм чалчсаар байх нь дургүй хүргэмээр санагдана. Бидний захиалга ашгүй нэг хүрч ирэхэд түүний ам хаагдлаа тэр одоо зөвхөн идэх зүйлдээ л анхаарлаа хандуулан түрүүний Жимины талаарх яриа ч мөн мартагдав.

Гэртээ хурдхан шиг орж ирээд өрөөндөө орон хувцсаа солиод сая нэг тайван зурагтны өмнө сууж байхад Хусогоос дуудлага ирж байна.
- Ежинаа гэртээ харьчихсан уу би өнөөдөр оройтох байхшүү өнөөдөр нэг найзын маань төрсөн өдөр тиймээс ээж аавад намайг аргалчихаарай гээд инээд алдан миний хариултыг сонсохчгүй утас таслагдлаа.
Энэ одоо юу вэ? ойрдоо үргэлж л аргалчихаарай гээд гадуур явдаг болоо шив. Төгсөх анги гээд өөрийгөө том болчихлоо гэж бодоод байгаан байхдаа уур хүрчихлээ.
Түүнийг ингээд явах бүрт ээжид төгс аргалах гэж толгойгоо гашилган байж хэдэн шалтаг олоод гэрээ цэмбийлгээд хоолоо хийгээд хүлээж байдаг би энэ удаад ахиад л....
Оройн хоолонд ээжийн дуртай хоолыг хичээнгүйлэн хийсний эцэст Хусогийг ч гайгүй аргалчихаж дөнгөсөн.
Оройн хоолны дараа аяга тавгаа угаан дахиад Хусогийг цэвэрхэн аргалж чадсандаа өөрөөрөө бахархаад байж байтал гаднаас Хусог бага зэрэг найган үнэртүүлчихсэн орж ирэв. Аав энэ цагаар зочны өрөөнд зурагт үзээд сууж байдаг болохоор түрүүн түүнийг жигтэйхэн хичээлээ хийж байгаа сахиусан тэнгэр шиг хүү нь ингээд ирж байгааг харвал хамсаатан миний ч буруу болох болохоор чимээгүй гэгч нь мөрөөр нь гарыг нь давуулж тэвэрсээр өрөөндөө орууллаа. Бид нэг өрөөнд байдаг учраас түүнийг оронд нь оруулмаар байвч тэр энэ байдлаараа дээд талын орон дээрээ гарч чадахгүй нь илт байв. Тиймээс Хусогийг өөрийнхөө орон дээр унтуулаад өөрөө дээд талын орон дээр гаран Жимины өдрийн төрхийг бодоход л нүүр халуу түүгэх нь мэдэгдэнэ. Үнэндээ бид дунд ангид нэг анги байсан бөгөөд бид бүр хамт суудаг байсан юм. Тэр үед би ч түүнд татагддаг байлаа. 2жил нэг ширээнд суусны эцэст бид дунд сургуулийн төгсөх ангид өөр өөр ангид хуваарилагдсан ба энэ нь тийм ч таатай байгаагүй санагдана. Тэр үед бид нэлээдгүй хугацааг хамт өнгөрөөсөн ч тэр өөр ангид орохдоо огт эргэж харалгүй яваад өгсөн юм.
Харин 3 жилийн дараа тэр анх удаа надаас болзох талаар асуусан нь энэ байв.

Өнөөдөр амралтын өдөр тул нэлээн орой сэрлээ. Доош харвал тэр бахь байдгаараа хурхиран унтаж байлаа. Ахх энэ үнэрийг нь ээ гээд ээжийг орж ирэхээс өмнө энийг босгох хэрэгтэй гэж бодон Хөөш, Хусогаа ээж чамайг мэдчихлээ хурдан босохгүй бол сар гэрийн хорионд оруулна гэнээ гээд чангахан чихэн дээр нь хэлэхэд сая л хурхирч байсан Хусог үсрэх шахам босоод тэгэхдээ дээд оронд толгойгоо цохин ёолно.
Тэр нойрмог байхдаа хамгийн инээдтэй харагддаг. Хурдхан шиг босч ирээд цэрэг шиг л гараа духныхаа урд бариад амандаа юу ч юм бэ бувтнах аж.
- Ахх чамд өрөвдөх сэтгэл байна уу? Чи ер нь эмэгтэй хүн мөн үү? гээд нүд нь нойрмог чигтээ угаалгын өрөө рүү зүглэнэ.

Аав ээж өглөө эрт ажилдаа хэдийн явчихдаг тул би өөрсдөндөө өглөөний цай, өндөг шаран зогсож байхад сая нэг Хусог уснаас гарч ирэн жинхэнэ Хусог болсон харагдав.
Би сониучирхан өчигдөр хэний төрсөн өдөр болоод төрсөн гэртээ согтуу ирэх зориг оров гэсээр асуухад надад хэлэх үү гэсэн харцаар харж байгаад чи манай ангийн Сохёныг танинадаа гэхэд би уурлан юу чи тэгээд ангийн хэдэн алцгар охидуудтай архи уугаад байж байдаг хэрэг үү? гэж нэлээн ууртайгаар хэлэхэд Хусог аргадах маягтай
- Анги дээр тиймэрхүү байдаг ч үнэндээ их эршүүд охин байналээ. Тэднийх гэртээ жижиг танилцах үдэшлэг зохиосон юм аа гэхдээ ихэнх нь хөвгүүд байсан. Бас удаан ийм хөгжилтэй байгаагүй учраас бүгд л нэг нэгнээ шахаж байсан. Тиймээс уухаас өөр сонголт байгаагүй. Бас миний сахиусан тэнгэр Ежи дүүгээ аргалчих байх гэж би итгэсэн учраас орой эртхэн ирье гэж бодсон ч ерөөсөө явуулахгүй байсаар байгаад оройн хоолноос хоцорчихсон. Дараа нь хэсэг ярилцаад танилцсаны дараа би нойл орлоо гэж хэлээд тэр чигтээ гараад ирсэн гээд инээв. Бас их баярласан болохоор эртээд ээжтэй гурвуулаа дэлгүүр хэсч байхад нүд чинь унаад байсан зүйлийг авангаа нүдийг чинь ч авцгаая гэхэд би жуумалзан
- Их өгөөмөр байх чинь, би дахиж аргалж чадахгүй шүү, гэхэд Хусог харж л байя гэсэн маягтай над руу нэг нүдээрээ дохино.
-Ахх би үнэнээсээ хэлсэн шүү, энэнээс цааш хайр үгүй Хусогаа гэхэд инээн зурагтны өмнө очин юмаа идлээ.

Цайгаа уучихаад би өрөө рүүгээ орон даалгавраа хийхээр сууж байтал утсанд мессэж ирэх нь тэр. Харахад танихгүй дугаараас

Утсанд мессэж ирлээ*
************
Ежинаа Жимин байна. Миний хэлснийг санаж байгаа биздээ. Маргааш завтай юу?

Жун Ежи
Мэдээж санаж байна. Завтай .

Пак Жимин
Тэгвэл маргааш уулзацгаая. Хэдэд байвал зүгээр вэ? би чамайг очиж авах учраас болох цагаа хэлээрэй :)

Жун Ежи
Өдөр 1 цагаас уулзацгаая. Манай гэрийн хаягийг мэдэх үү? эсвэл би бичээд үлдээчихэе .

Пак Жимин
Ойлголоо. Хүлээж байх болохоор тайван гарч ирээрэй.

Энэ үгэнд нь бага зэрэг догдлон маргааш юу өмсөх талаараа бодон сууна.

All For Us |pjmWhere stories live. Discover now