Somewhere in Seoul
"Амь өршөөгөөч, би ямар ч буруу зүйл хийгээгүй шүү дээ." 30 эргэм насны эмэгтэйн зогсолтгүй урсах нулимсны цаанаас өмнө нь зогсох эрэгтэйн царай бүдэг бадаг л харагдана.
"Ямар ч буруу зүйл хийгээгүй гэж үү? Итгэлтэй байна уу?" эрэгтэй ёжлонгүйгээр ийн асуух бөгөөд "Ахх, энэ хорвоо дээр байж болох хамгийн өрөвдөлтэй зүйл бололтой. Нүгэл үйлдэж байгаа гэж хором ч бодолгүйгээр нүгэл үйлдэх. Гэхдээ чи надад буян болж байгаа болохоор үхэх гэж байгаа юм. Яагаад үсээ ингэтлээ урт ургуулчихсан юм бэ дээ? Түүнтэй адилаар"
"Ю-юу...." эмэгтэй үгээ ч дуусгаж чадалгүй өвдөлтөндөө орь дуу тавина. Хэдхэн хормын өмнө түүний чин хүсэл нь амьдрах байсан бол одоо тэр түргэхэн амьсгал хураахыг л хүснэ.
-----------------------------------------------------Ким Тэхён таныг цуврал аллага үйлдсэн хэмээн үзэн баривчилж байна.
- Жонгүг, би биш ээ. Би алуурчин биш. Чи намайг мэднэ ш дээ. Би алуурчин биш, би хүн алаагүй гэж байна. А-арай Мее-г надаас салгах гэж надад ингэж хандаад байгаа юм уу? Намайг шоронд орсон ч Мее чамтай нийлэх юм шиг байна уу?Нотлох баримт олдсон бас..... Шинжилгээгээр таныг психопат болохыг тогтоосон.
- Тэр новшоос асуу, тэр мэдэж байгаа. Тэр намайг хүн гэмтээж, өөрийгөө захирч чадахгүй төрлийн психопат биш гэсэн. Жонгүг гуйя, тэр эмчийг шалгаад үз л дээ.
Байна уу, Намжүүн ахаа та нөгөө эмч..........
Намжүүн: Ким Согжин үхчихэж бас........
Уг бичвэрт дурдагдах дүрүүдийн сэтгэл хөдлөл, зан ааш болон үйл явдлууд нь зохиолчийн санаанаас урган гарсан. Хэн нэгнийг гутаан доромжилж, нэр төрийг нь гуйвуулах санаа агуулаагүй бөгөөд тухайн уран бүтээлчийн бодит амьдрал, зан байдлыг огт тусгаагүй болно. Хэрэв зохиол дээрх үг хэллэг болон үйл явдал нь бусад ямар нэгэн бүтээлтэй ижил байвал цэвэр санаандгүй давхцал болно.
Бичвэрийг хэсэгчлэн болон бүрэн эхээр нь хуулбарлахыг хатуу хориглох бөгөөд энэ нь оюуны өмчийг хулгайлсан гэмт хэрэг болно гэдгийг анхаарна уу.
© 2021. Notae
