Эхлэл ба төгсгөл

109 26 4
                                    

Юун түрүүнд энэ хэсэг бол эх зохиолтой ямар ч хамаагүй цэвэр миний оюун санаанаасаа өөртөө зориулж зохиосон төгсгөл болно. Жинхэнэ төсгөл нь таалагдсан бол энэ хэсгийг заавал унших албагүй шүү🙇🏻‍♀️

Өвчтөний нас барсан цаг өдрийн 13цаг 21 минут гэж сувилагч намуухан хэлмэгц мэс заслын өрөөн дэхь бүх эмч нар хийж байсан зүйлсээ азнан хэдэн сэкунд дор бүрнээ талийгаачид хүндлэл үзүүлэв. Үнэндээ тархи минь одоо ч болж буй үйл явцыг хүлээн авч чадахгүй байна.Найман цаг зогсоогоороо тасралтгүй хичээсэн ч бид өвчтөнийхөө амь насыг аварч чадсангүй.

Эмнэлгийн арын цэцэрлэгт болоод өнгөрсөн бүхнийг тунгаан санаа алдсаар сууна. Есөн сар, би есөн сар эмчээр ажиллахдаа бүх өвчтөнгүүддээ аль чадахаараа тусласаар ирсэн. Хэдийгээр хагалгааг ахлан явуулсан эмч "Зүгээр дээ энэ чиний буруу биш, энэ хэний ч буруу биш. Бид чадах бүхнээ хийсэн гэж намайг тайтгаруулсан ч дотроос минь 'чи энэ удаад хангалтгүй байлаа, чи арай дээр эмч байсан бол тэр өвчтөн одоо цогцос хадгалах хөргүүрт биш эмнэлгийн дулаан орон дээрээ ухаан орохоо хүлээгээд хэвтэж байх байсан' гэх шаналантай бодлууд минь намайг зовооно. Намрын салхинд сэрчигнэн дуугарах шарласан модны чимээнээс өөр аниргүй орчныг эвдэн

"Риа"

гэх танил хоолой сонсогдоход би чихэндээ ч итгэж чадсангүй. Таван жил би энэ хоолойг сонсоогүй ч өчигдөрхөн сонссон мэт дотно сонсогдох энэ хоолойг би хаанаас ч сонссон танина. Хий зүйл сонссон байх вий? Дахиад л өөрийгөө дэмий хөөргөсөн байх вий? гэж айсандаа алгуурхан толгойгоо өнгийлгөвөл нүдэн минь эхлээд сайтар арчиж цэвэрлэсэн хар арьсан гутал харагдан цаашлаад энгийн хар жийнсэн өмд, бор цув, цагаан цамц гэж явсаар царайг нь харах үедээ нүдэн минь өөрийн эрхгүй нулимс дүүрээд ирэв.

"Яаняан"

Дахин түүний нэрийг дуудаж байгаадаа би өөрөө ч итгэхгүй байна. Зүүд байсан ч хамаа алга би бүхнээс ангижран түрхэн эндээ саатмаар байна. Хацрыг минь даган нулис урсана. Баярынх уу? Хүлээж цөхөрсөн гомдлын нулимс уу? гээд аль нь болохыг би хэлж мэдэхгүй юм.

"Удаан уулзсангүй шүү Риа. Чи улам л үзэсгэлэнтэй болчихож. Би чамд хэлээгүй юу? эмчийн ажил чамд тохирно оо гэж. Өөрийгөө хараач энэ цагаан халаадтай чи яг л сахиусан тэнгэр шиг харагдаж байна. Одоо над дээр ирж тэврүүлэхгүй юм уу, эмч бүсгүй минь"

Хэмээн гараа дэлгэхэд нь би эхэндээ итгэлгүйхэн удаанаар хэд алхсан ч сүүлдээ түүний өөдөөс гүйж эхлэв. Түүний дулаан энгэр намайг бүчин авах үед өнгөрсөн таван жилд хэсэг хэсгээр бутран унаж байсан зүрхний минь хэлтэрхийнүүд дахин нэгдэж буй мэт л санагдав.

Түүний дулаан, үнэр, амьсгал, үсийг минь илбэх хуруунууд нь бүгд надад мэдрэгдэж байхад энэ зүүд байх учиргүй. Энгэрт нь шигтгэсэн нүүрээ дээшлүүлэн түүний царай луу илүү ойроос, илүү удаанаар тогтон харвал тэр аль хэдийн эрийн цээнд хүржээ, бас их царайлаг болж. Хүүхэд байхад миний базаж тоглох дуртай байсан булцгар хацар нь алга болж, замбараагүй ургадаг байсан өтгөн хар хөмсөг нь одоо илүү цэгцтэй болж. Нүдэн нь намба суусан харц тогтсон байх боловч үргэлж л эрдэнэс олсон мэт гялалзаж байдаг нь хэвээрээ байх аж. Бас түүний инээмсэглэл, сэтгэлийг минь дулаацуулдаг байсан тэр л инээмсэглэлээс нь юу ч өөрчлөгдөөгүй байна.

"Хэзээ ирсэн юм? Энд хэр удах юм? Намайг энд ажилладаг гэдгийг яаж мэдсэн юм? Ганц удаа ч болов холбоо барьж болсонгүй юу өөдгүй амьтан минь? Бас..... бас Эллатай уулзсан уу?"

Гэнэт ухаан орсон мэт өчнөөн олон асуултыг ар араас нь тавьсан миний өөдөөс тэр нэг дулаахан инээмсэглэнгээ тэврэлтээ улам чангалан.

"Бидэнд өнгөрсөн таван жилийн тухай ярих хангалттай хугацаа байгаа. Санаа зоволтгүй, би чамд бүхнийг тайлбарлах болно. Эллагийн хувьд... Хэн хүнээс илүү санаж бэтгэрч байсан хүн минь яг одоо энгэрт минь надад тэврүүлээд зогсож байхад би яагаад түүн дээр очиж уулзана гэж?"

Төгсөв

🎉 You've finished reading /𝘾𝙤𝙢𝙥𝙡𝙚𝙩𝙚𝙙/ 𝗛𝗢𝗠𝗘𝗦𝗜𝗖𝗞 || ᴸᵘⁱ ʸᵃⁿᵍʸᵃⁿᵍ 🎉
/𝘾𝙤𝙢𝙥𝙡𝙚𝙩𝙚𝙙/  𝗛𝗢𝗠𝗘𝗦𝗜𝗖𝗞 || ᴸᵘⁱ ʸᵃⁿᵍʸᵃⁿᵍWhere stories live. Discover now