6️⃣

1.6K 111 1
                                    

Юнги бид хоёр хамтдаа Чэжү арал дээр 7 хоносоны эцэст одоо буцаад Сөүл рүү явж байна. Чэжү арал дээр очихдоо л утасны сүлжээгээ хаагаад биеэ яг жинхэнэ утгаар нь амраасан.

Өглөө нэлээн эрт Чэжүгээс явж байж Сөүлд 14 цагт ирлээ. Гэрлүүгээ явж байх замдаа утасныхаа сүлжээг нээвэл...Бурхан минь! Согжин над руу 3000 удаа залгасан байна. 7 хоног тасралтгүй залгасан бололтой. Санаа нь зовж байгаа байх гээд түүн рүү залгалаа.

" Байна---- "

Согжин: ХЭЖИН!!!!!!

" Ёооё чих өвдөж байна шүү дээ! Яагаад орилоод байгаа юм бэ? "

Согжин: Чи амьд уу?

" Амьд мэнд энэ дэлхий дээр
оршиж байна . Юу болсон бэ? "

Согжин: Чи 7 хоног хэл чимээгүй, утасаа ч авахгүй хаана байсан юм бэ? Чамайг үхчихлээ гэж бодоод эрэл хайгуул хийгээд эхлүүлчихсэн.

" Юун эрэл хайгуул вэ? "

Согжин: Чи намайг цагдаа гэдгийг
мартаа юу?

" Би нөхөртэйгөө тайван сайхан
амраад ирж болохгүй юу? Одоо наад эрэл хайгуулаа зогсоогоорой "

Согжин: Чи Юнгитэй хамт байсан юм уу?

" Тиймээ "

Согжин: Чи тэгээд зүгээр үү? Наад новш чинь чамайг гэмтээсэн үү?

" Үгүй ээ~ Тэр яах вэ....чамд
хэлэх юм байна. "

Согжин: Юу юм?

" Бид сайхан харилцаатай байгаа."

Согжин: ЧИ СОЛИОРОО ЮУ?!!

" Яасан бэ? "

Согжин: Юнги чамайг яаж гомдоосон билээ дээ чи өөрөө мэдэж байгаа биз дээ?

" Тийм л дээ...Тэр өөрөө уучлалт гуйгаад тэгээд.....Хайртай гээд байсан"

Согжин: Хайртай гэдэг нь үнэн юм уу?

" Үнээн."

Согжин: Би өөрөө уулзаж байж итгэнэ. Надтай уулзуул.

" Зааза. Тэгвэл чи **** д очоод хүлээж
бай. Бид удахгүй очих байх "


Гэж хэлээд утсаа тасаллаа. Сүртэй хүн шүү.

Юнги: Хэн юм?

" Согжин."

Юнги: Нөгөө тэнэг залуу юу?

" Тэнэг биш сайхан залуу. Царайтай юу царайтай. Нуруулаг уу нуруулаг. Халуухан уу? халуу---- "

Юнги: Магтаж болсон болов уу та?

" Кхм...Чамтай уулзана гэнэ. "

Юнги: Би тэрэнтэй яах гэж уулзах юм?

" Чи Согжинтой уулзахгүй бол надтай ч бас дахиж уулзахгүй л байх даа. "

Юнги: Яагаад?

" Чи бид хоёр аль хэдийн салах өргөдөлөө өгчихсөн байгаа. Миний бодол--- "

Юнги: Зааазазазаза! Хаана юм?


Бид хоёр товлосон газараа очивол Согжин хүлээгээд сууж байлаа. Тэгээд намайг хараад над руу гүйж ирээд тэврээд, эргүүлж тойруулж хараад л байлаа.

" Яасан бэ? Мм? "

Согжин: Санаа зовоод үхэх шахлаа!

" Би зүгээрээ~ За одоо та хоёрыг албан ёсоор танилцуулъя. Юнги энэ бол Согжин. Миний ганц найз. Танилцаад удаагүй ч сайн залуу. Харин Согжин энэ бол Юнги. Миний нөхөр."

Согжин: .....

" Юм дуугарахгүй юм уу?....Заза хоолоо захиалъя. "

Юнги: Та хоёр захиалж бай. Би ариун цэвэрийн өрөө орчихоод ирье.

Юнгиг явсаны дараа бид хоёр хоолоо захиалж дуусаад өөд өөдөөсөө хараад суулаа.

Согжин: Хэжинаа~ Хэлэх юм байна.

" За. Юу юм? "

Согжин: ...Би чамд хайртай болчихож...

Юу яриад байгаа юм бол????

: ЧИ МУУ ЮУ ГЭНЭЭ!!!!!

-


- Vote🦋✨

-

MY COLD HUBBYWhere stories live. Discover now