Сая он сарыг нь бичихдээ л анзаарлаа. 5 сард гарсан 5 сард болж буй үйл явдлыг өгүүлэх үзэсгэлэнтэй кино эхлүүлсэн юм л даа. Юуг яаж бичихээ сайн мэдэхгүй байгаа ч өөрийнхөө мэдрэмж таамаглалыг бичмээр санагдсан юм. Зүгээр л үзээд өнгөрөх биш. Дурлал хүнийг яруу найрагч болгодог гэдэг байх аа. Тэрхэн үедээ их уран цэцэн болчихдог юм билээ. Илүү ухаантай, анзааргатай бодлогошронгуй ч гэх юм уу. Тэр үед мэдрэгддэг мэдрэмжүүд маш хүчтэй, тод байсан санагдаж байна. Гэхдээ жаахан гунигтай. Өрөөсөн хайр болохоор тэр. Ядаж сэтгэлээ илчилсэн болбол оо гэж харамсах учраас зоригтой бай гэсэн үг сонсогддог байсан. Одоо ямар азаар тийм тэнэг зүйл хийгээгүй юм гэж баярладаг. Тэр хүнээс л эхлэж кино ном хөгжим гэдэг болчихсон шд. Анх найзууд минь намайг хөгжмийн мэдрэмжтэй гэж үздэг байсан сан. Гэтэл дуу хөгжим гэж бүр ийм сайхан юм байдаг юм уу гэтэл чихийг минь нээсэн дээ. Ийм гоё юм үздэг юм уу та нар гэж битүүхэн атаархуулж, өө миний уншдаг ном чинь энгийн наад захын байж гэж бодогдтол дагздаад авах шиг санагдсан. Тэгээд л юм л бол дутуу санагддаг байсан минь бага багаар арай бага дутуу ч юм шиг хөөрхөн мэдрэмж төрүүлж билээ. Ихэнхдээ миний сонирхол нийлдэг байсан ч би тэр доороос харчихаад миний яриа сонсогдохгүй байгаа юм шиг ярихад дутуу санагддаг байсан. Тэрэнд нь ч баярладаг юм. Илүү ихийг мэд, унш, сонс гээд түлхээд байгаа юм шиг. Нэг тийм тустай. Харин киноны хувьд гэвэл
1. Гол дүрийн жүжигчид нь таалагддаг. Анх sweet home дээр ах дүү байхад нь үзсэн. Романс кинон дээр бүр ч илүү зохицож байна лээ. Ялангуяа эрэгтэй жүжигчин нь зүгээр chef's kiss.
2. Киноны зураглал. Яг энэ үеийн солонгосын зураглал нь их гоё. Одоогоос илүү чөлөөтэй юм шиг санагдаад байдаг юм. Гэхдээ үгүй л дээ эсрэгээрээ.
3. Зохиол нь. Зөв хүнтэйгээ буруу цагтаа. Хөгжилтэй. Гунигтай төгсөх юм шиг санагдаад байгаа юм. Дуусах үед нь харна даа.
YOU ARE READING
Аан зүгээр унших хэрэггүй дээ.
RandomТэмдэглэлийн дэвтэрт бичихээс залхууран бичиж сууна. Үзээд мэдэрсэн мэдрэмжүүдээ тарааж тавиад, эвхэж цэгцэлмээр санагдаад.