2~р бүлэг

12 2 0
                                    

Седна-Наанаа байгааг чинь мэдэж байна шүү~ Мередит гараад ир.
Мередит-Хэ хэ... чи яаж мэдсэн юм намайг харсан юм уу?
Седна-Хараагүй ч би чамайг хаана байгааг мэдэрдэг энэ их сонин ч гэсэн бас гайхалтай. Бид чинь найзууд шүү дээ. Маш сайн бас үнэхээр дотно найзууд хэ хэ хэ.
Мередит-Маш сайн, үнэхээр дотно найзууд гэж үү? Тиймээ чиний зөв Седна, бид найзууд...

...Нэг л донто танил мэдрэмж энэ чинь... 8 давхарын өнөөх бүсгүй.

Ми Хва-Седна?...
Юү Ми-Уучлаарай юу гэсэн бэ?
Ми Хва-Ааан юу ч бишээ энэ нэг, нэр л... Ингэхэд чи энд юу хийж байгаа юм?
Юү Ми-Ааан би энэ урд талын цэцгийн дэлгүүрийг ажиллуулдаг юмаа. Тэгээд...
Ми Хва-Энэ урд талын цэцгийн дэлгүүр гэж үү?
Юү Ми-Тиймээ. Тэгээд манай ажилтан танайд энэ цамц ирсэн болов уу хараад өгөөч гээд тэгсэн өөртэй чинь энд таардаг. Та энд ажилладаг юм уу?
Ми Хва-Цамц? Тиймээ би энийг ажиллуулдаг. Нээрээ тийн ямар цамц билээ?... ааан энэ үү өчигдөр ирсэн... Би ч бас чамтай энд таарна гэж бодсонгүй гэнэтийн бэлэг шиг л байлаа хэ хэ. Тэгэхээр чи урд минь байж тийм үү?
Юү Ми-Уучлаарай?
Ми Хва-Ааан яахав тэр нөгөө... өглөөний миний хэлсэн зүйлээс болоод чамайг ирэхээ больчихвий гээд санаа зовоод тэгсэн бас хаана байгааг чинь мэдэхгүй бүүр санаа зовоод байсан юмаа. Яагаад санаа зовоод байснаа мэдэхгүй ч ингэж амрах гэж гээд баярлаад л... Гэхдээ санаа зовоод байсан шалтгаанаа мэдэж байгаа л даа тэгэхдээ мэдэхгүй гэж хэлээд... Ёооо би юу л яриад байна даа уучлаарай жоохон ч биш үнэхээр их сандараад байх юм хэ хэ...
Юү Ми-Харин тэгээд байх шиг байна бас би таныг дагаад сандараад хэ хэ... Өглөөний хэлсэн зүйлд, би тэгэхгүй шүү дээ. Надад хачин байгаагүй ээ нээрээ шүү.
Ми Хва-Тийм гэж үү? Тэгвэл үнэхээр баяртай байна... Чи одоо хаа нэг тийшээ явах гэж байгаа юм уу?
Юү Ми-Тиймээ хүргэлтээ хийхээр, нэг газар руу.
Ми Хва-Би хамт явж болох уу?
Юү Ми-Юу? Та ажлаа яах юм?
Ми Хва-Ганц өдрийн орлого яавал гэж тэгээд ч чи хэлсэндээ өдрийг сайхан өнгөрөөгөөрэй гээд тэрийг чинь биелүүлмээр байна. Хэн нэгэнтэй хамтдаа байвал сайхан өнгөрөх юм шиг байна тэр нь чи бол бүүр... Тэгээд хамт явж болох уу? Эсвэл чамд хэцүү байна уу?

Бодож байгаа зүйлээ шулуухан хэлдэг хүн юмаа. Яахаа мэдэхгүй би үнэхээр их сандарч байна. Хацар минь халуу дүүгээд байх чинь арай улайчихсан юм биш биз дээ. Тийм бол час улаан царай минь аймар харагдаж байгаа байхдаа. Гэхдээ догдолоод байна...

Ми Хва-Тэгээд хэцүү байх уу?
Юү Ми-Үгүй ээ тийм биш. Та тэгж байгаа бол таньд зүгээр бол, тээртэй бас төвөгтэй санагдахгүй бол...
Ми Хва-Хэзээ ч тийм санагдахгүй ээ.
Юү Ми-За тэгвэл явцгаая.
Ми Хва-Бас зүгээр л Ми Хва гэж дуудаарай. Намайг Ми Хва гэдэг.
Юү Ми-Ааан за намайг Юү Ми гэдэг...

Sedna & Meredith ☆Юүри☆ ДууссанWhere stories live. Discover now