Хүн болгонд л амьдралынхаа тодорхой үед сэтгэл санаагаар унаж бууж өгөх бодол төрсөн байдаг. Ойр дотнын хүмүүс нь тэр болгон сэтгэл санаа сэргээчихмээр үг олж хэлж чадахгүй, дэмий л цугтаа шанална. Гэхдээ сэтгэлээр унах хэрэггүй. Танд сэтгэл санаа сэргээж, эрч хүч өгөх үгсийг бэлдлээ. Амьдралын үнэ цэнийг дахин мэдрэхэд танд тус болно гэж найдаж байна. Амьдрал асуултаар дүүрэн, гэхдээ тэр болгон зөв хариултыг нь бид олж чадахгүй. Алдартай бөгөөд амжилттай хүмүүсийн ухаалаг үгс биднийг сэргээнэ гэж найдаж байна. Амьдралд тэнцвэрт байдлаа хадгалж амьдралын амтыг мэдэрцгээе.
1. “Дэлхийг бүхэлд нь аз жаргалтай байгаасай гэж хүсэж байгаа бол гэртээ хариад гэр бүлийнхнийгээ хайрлаарай” – Тереза эх
2. “Тайван байдал – хүчтэй сэтгэл хөдлөл. Дуугүй байх – чанга хашхирахаас хүчтэй. Хайхрамжгүй байдал – дайнаас ч илүү аймшигтай” – Мартин Лютер
3. “Мөнх амьдрах юм шиг л мөрөөдөөрэй. Маргааш үхэх юм шиг л амьдраарай” – Бенжамин Франклин
4. “Чиний гоо сайханд чинь дурласангүй, хөгширсөн гэж хайрлахаа ч больсонгүй” – Рудольф Зоммерфельд
5.“Тантай зөрсөн хүмүүс инээмсэглэхээр яваарай, харин тантай уулзаж учраад багахан ч гэсэн аз жаргалыг мэдрээсэй” – Ошо
6.Нүүрэн дээр илэрч байгаа илэрхийлэл таны өмссөн хувцаснаас ч илүү чухал” – Дейл Карнеги
7. “Хэрвээ танд хүнд хэцүү санагдаж байгаа бол та уулын оргил өөд алхаж байна. Хэрвээ хөнгөн байвал та ангал руу унаж байна” – Генри Форд 19. “Буруутан болгон уучлалт гуйдаггүй. Харилцаагаа үнэлж байгаа хүн л уучлалт гуйдаг юм” – Эрих Мария Ремарк
8. “Ихийг мэдэж байгаа хүнийг ухаантай гэхгүй, хэрэгтэй зүйлийг мэдэж байгаа хүнийг л ухаантай гэнэ” – Эсхил
9. Чаддаг нь ажил хийдэг. Чадаггүй нэг нь шүүмжилдэг” – Чак Паланик
10. “Хүнд санагдсан үед нэг зүйлийг сайн бодоорой: бууж өглөө гээд сэтгэл чинь хөнгөрөхгүй” – Майк Тайсон
Төгсгөлд нь Буддагийн сургаалаас дурдмаар санагдлаа: “Та хичнээн ч сургаал үг уншсан бай, хэдийг ч хэлсэн бай хамаагүй ажил хэрэг болгож чадаагүй л бол тэр болгон чинь хэрэггүй хоосон үгс болно”. Бидний үйлдэл бодол санаанаас эхлэлтэй. Тийм учраас эерэгээр бодож бай, таны эргэн тойрон баяр хөөрөөр дүүрэх болно. Мөн өөрийнхөө мэдлэгийг амьдралд ашиглаж сур – өөрийнхөө болон өрөөл бусдын амьдралыг аз жаргалтай болгож чадна.😍💜💗