4.Эвгүй гар байна

199 38 6
                                    

Найз залуу түүнийг ингэж нэрлэхэд сонин л юм зүгээр л Ёнжүн ах гэе. Манай дээд ангийн ах анх чат бичилцэж байгаад танилцсан юм.

Бидний харилцаа их төвөгтэй л дээ ганцхан удаа болзсон хүмүүсийг хосууд гэхгүй биз дээ. Болзоо ч гэж дээ Хэ жин хамт байсан болохоор болзоо гэхэд ч хэцүү юм хальтхан уулзалт.  Бид хоёр олигтой ч юм ярьж чадаагүй.

Тэр Хэ жинд нэг том хайрцагтай зүйл өгч байхыг нь би тэр уулзалтаас хойш хэдэн өдрийн дараа санамсаргүй харчихсан юм.
Нэг их юм бодоогүй л дээ гэхдээ дараа нь тэр найзанцарыг миний дугаарыг зарсныг мэдэж билээ.

Ёнжүн ах над руу цаг тутамд залгана тэр болгонд нь би мессэжээр завгүй байна гэх мэт шалтаг тоочино. Түүнд сайн биш л дээ зүгээр л эрэгтэй хүнээс дөлдөг зангаа засахын тулд уулзсан юм.

Ёнжүн ах

- И Сү хоёулаа хагас сайнд коток дээр гулгах уу?

                                                 - Дараа болъё

- тэгвэл гоймон идэх үү?

                                                  - Ок тэгье

Өөр утгаар битгий ойлгоорой үнэхээр зүгээр л гоймон идэх гэж байсан шүү. Угаасаа идэж чадаагүйл дээ бид хагас сайнаас өмнө Кёнсүүгийн хэлсний дагуу салчихсан юм. Тэр зөнч юм болов уу?

Ёнжүн ах

- Завгүй байгаа бол яахав дээ дараа болъё

                                    - Ахаа уучлаарай салцгаая

Кёнсүүгээс болоогүйл дээ зүгээр л түүнд сайн биш хойно ингэж цагыг нь үрээд яахав.

би түүний дуудлага чат мессэж гээд юунд ч хариу өгөлгүй зүгээр аничихсан.

Салаад яг долоо хоног болж байхад би Бёлтай хамт харьж явтал Ёнжүн ах найзуудтайгаа хамт араас дагаад байлаа.
Би ч айсан гэж ганцаараа байсан бол зүгээр л ярилцчих байсан. Ядаж байхад яах гэж найзуудаа авчирсан юм бол оо? Орцныхоо гадаа ирж Бёл оос зам салах болоход түүнээс юм дамжуулаад өгөөч гэж гуйх гэсэн ч чадсангүй.

Хурдхан л орцныхоо кодыг хийж орчихоод шатаар дээш гарахад араас түүний кодыг тайлах гэж оролдох чимээ тодоос тод сонсогдоно. Зүрхний цохилт түргэсч яагаад ч юм би айж хаалганыхаа өмнө ирсэн ч түлхүүрээ хичнээн хийх гэж оролдсон ч нүхийг нь олж чадахгүй байх нь тэр бараг л манай давхарт гарч ирэх гэж байтал ашгүй Жимин ахын хаалга онгойж гарах гэж байсан ахыг түлхээд би тэднийх рүү орчихсон юм.

Жимин- Хүүеээ чи чинь яагаад-

- Ах.аа би ай.гаад ба.йна тэд.нийг явта.л нам.айг энд байлга.чих тэг.эх үү?

Жимин- Тэд ээ? чамайг хүн дагаад байгаа юм уу? Муу новшнууд чинь хүүхэд ингэтэл нь айлгаад. гээд тэр гарах гээд ухас хийв.

- Ахаа хэрэггүй ээ би сайн ярилцчих болохоор битгий санаа зов. Үнэндээ бид хоёр уулздаг байсан юм салъя гэсэн чинь найзуудтайгаа араас дагаад

Жимин- Тэгсэн ч гэсэн дээ найзуудтайгаа араас чинь дагаад эвгүй гар байна. Салсан чинь зөв болж. Дахиад дагвал хэлээрэй ах нь болгоод өгнөө. Аав чинь байхгүй гээд дээрэлхэж байгаа юм байна л даа.

Миний виртуал анхны хайр / Дууссан/Where stories live. Discover now