•2•

21 0 1
                                    

Юнгиг хүлээсээр залхаж гартал бороо орж байлаа. Бороо орохоор Юнги санаанд ордог. Зүгээр л тэр яагаад ч юм нэг тийм бороо шиг хүн.

Шүхэр аваагүй юмсан. Гайгүй бороотой байсан болохоор бороонд алхлаа. Би бороонд их дуртай. Зүгээр л яагаад ч юм.

Бороо илүү ширүүснэ. Гэнэт бороо над дээр дусахаа болив. Гайхан дээш харахад хэн нэгэн миний дээр шүхрээ барьсан байв.

Гайхан хажуу тийш харвал Намжүүн байлаа.

"Намжүүнаа" би гайхан ингэж хэлэхэд тэр над руу зөөлөн инээгээд "Шүхэргүй байж алхах гээд байгаа юм уу?" Гэв.

Ёохх зүрх минь. Бараг гарч ирэх нь үү гэлтэй цохилох энэ зүрхийг би яах вэ?

"Яагаад энд байгаа юм."

"Номын сан орчхоод чамайг хараад. Хүргээд өгье." Гэж инээхэд нь би "За" гэж инээн хариуллаа.

Гэнэт нүдний буланд Хусог харагдах шиг болов. Эргээд хартал хэн ч байсангүй. "За за үгүй байлгүй дээ" гэж бувтнан хэлээд урагш харахад Намжүүн "Яасан?" Гэж асуухад нь би "Зүгээр л хий юм харсан бололтой." Гээд цааш алхав.

Намжүүн замын турш чимээгүй явах нь намайг ч гэсэн тухгүй болгож байлаа. Гэхдээ зүрх минь түүнийг харахад л хурдан хурдан цохилж байна. Үнэхээр би яах ёстой вэ?

Тэр чинь найз охинтой. Гэж дотроо хэлээд зүгээр л найдлага байгаа үгүйг шалгахаар шийдэн "Сүён та хоёр гоё хосууд шүү" гэж худлаа инээсээр хэлэв.

"Чи тэгэж бодож байна уу?" Гэж намуухан хоолойгоор санаа алдан асуух нь тэр.

"Тиймээ гоё л хос шүү дээ" гэж үнэнээсээ хэлсэн.

Тиймээ тэд сайхан хосууд хаанаас нь ч харсан бие биедээ яг сайхан зохицохоор хүмүүс.

"Чи тэгэж бодож байвал тийм л байх" гээд урагш харан алхана.

Намжүүн ямар ч үед царайлаг харагддаг.

Гэхдээ юу гэсэн үг вэ? Тийм л байх гэсэн үү?

Бороо зогссон. Намжүүн шүхрээ доош буулган сэгсрэхэд нь би "Бороо зогсчихсон юм чинь би өөрөө харилаа. Чи ч гэсэн одоо харь даа орой болж байна. Ээж чинь санаа зовно. Надад санаа зовох хүн байхгүй болохоор би өөрөө дураараа явж байгаад харчихна." Гэж хурдан хэлчихээд гүйн явсан юм. Ардаас тэр миний нэрийг дуудах нь сонсогдсон ч би тоохийг хүссэнгүй.

Надад тэрний хэлсэн үгийг тунгааж сайн бодох хугацаа хэрэгтэй.

Тайван алхсаар гэртээ харин шууд унтлаа.

Sunny rainbowWhere stories live. Discover now