"Чи энэ бүхнийг зүгээр харж суух юм гэж үү?" гэх үгс гашуун амтагдах ч энэ бүхэнтэй эвлэрэх аятай "Тэр минь жаргалтай байвал би тэвчээд өнгөрнө шүү дээ Ёнжүнаа" хэмээн цөхөрсөн өнгө аястай хариуллаа. Бүх зүйл оройтоогүй байхад найзыгаа зориг ороод ямар нэгэн зүйл хийгээсэй гэж хүссэн Ёнжүн түүний мөрнөөс барьж аваад "Жуёонаа сонс тэр эмэгтэй манай Сүбинд огтхон ч олигтой хань болох бүсгүй биш" ийнхүү зөвлөж загнахын дунд өгүүлэв.
Ёнжүн хоёр найзыгаа хоёуланг нь бодон бууж өгөлгүй Жуёоныг ятган "Энэ бүх хугацаанд түүнийг хайрлаж жинхэнэ аз жаргалыг хүсэж түүнд бүхнээ зориулсан хүн нь чи болохоос тэр үнэг биш" гэхэд Жуёон хүндээр санаа алдан гартаа барих хуримын урилга руугаа дахин нэг удаа гашуудсан харцаар харан гунигтайгаар инээмсэглээд "Тэр хүнийг аз жаргалтай болгож чаддаггүй байж түүнд хайртай гэж хэлэх эрх надад байгаа гэж үү? Чи надаар хэлүүлэлтгүй Чэвон түүнийг хэчнээн аз жаргалтай байлгадаг болохыг мэднэ биз дээ?"
Яг энэ үед Ёнжүн найзынхаа толгойн дундуур нь цохиод жоохон ч гэсэн бодит байдлыг чин үнэнээр нь хараад ухаан ороосой гэж хүснэ. Чэвон гэх эмэгтэй Сүбинийг жаргалтай болгодог юм шиг харагдах ч тэр лавдаг сайн эмэгтэй биш тэрээр нэг л өдөр найзыг нь шархлуулж хуурч мэдэх эмэгтэй болохыг маш сайн мэдэж байв. Тэд гэрлэж бүх юм оройтохоос өмнө Жуёоныг сэтгэлээ илчлээд энэ бүхнийг зогсоогоосой гэж хүсэх ч юмс хүссэнээр болохгүй хорвоо юм даа.
Жуёоны алаг нүднээс бөмбөрөн унах нулимс Чүэ Сүбин, Пак Чэвон нарын хуримын урилга дээр унаж ганц ч өө сэвгүй төгс хийгдсэн цаасыг норгоно. Маргааш өглөө гэхэд хайртынх нь хурим болох гэж байхад ингээд хуримын урилгыг нь нулимсаараа норгон усан нүдлээд суух өдөр ирэхийг мэдсээр байж яагаад эртхэн шиг сэтгэлээ илчлээгүй юм бэ? Харуусал гэх зүйл түүнийг дотроос нь мянга мянган зүүгээр хатгаж байгаа мэт мэдрэгдэх ч тэрээр өөрийгөө Чүэ Сүбинийг хүртэх эрхгүй гэж бодсондоо л өдий хүртэл сэтгэлээ илчлээгүй билээ.
Амнаас нь гарах үгс түүнийг зүгээр гэж байгаа ч түүний нүд намайг энэ шаналалаас авраач би Сүбинийг өөр хүнд өгмөөргүй байна гэж хашгирч байгаа харагдана. Найзынхаа юу туулж байгааг маш сайн ойлгох Ёнжүн санаа алдаад "Хэрвээ чи энэ хуримыг зогсоохгүй бол би зогсоох болно шүү" гэж сануулсан байдалтай хэлэхэд Жуёон нулимстай нүдээрээ түүн рүү хараад "Чүэ Ёнжүн чи юугаа сэдээд байгаа юм?" хэмээн ямар нэгэн тэнэг зүйл битгий хий гэж сануулсан аястай дуугарлаа.
YOU ARE READING
The Dream Chapter: Blue Hour
Random[Mongolian Fic] Three-shot Хамгийн аз жаргалтай сүйт залууг хармаар байна.