Күнийн талаасБи үхэхийг хүсэхгүй байна. Гэтэл надад ердөө зургаан өдрийн л амь бий. Гэвч өнөөдрийг хасвал тав болно гэхээр айдас минь хүрч, тархинд зөвхөн аав, ээж минь яах болоо гэсэн айдас төрж буй.
Хүн бүр л үргэлж үхэхийг хүсдэг. Гэвч тэд цагаа тулахад хэрхэн амьд үлдэх вэ? гэж л их бодно. Би үхэх тухай огт бодож байгаагүй. Гэтэл надад амьдрах хугацаа ердөө таван өдөр. . .
Би үхмээргүй байна шүү дээ. Үхлийн тухай боддоггүй хүнд яагаад ийн ханддаг болохыг би үл ойлгоно. Магадгүй энэ бурханы надад өгсөн гамшиг байх л даа. Гэвч тэр миний ард үлдэх хоёр хүнийг огтхон ч бодсонгүй.
Ээж: Күн, юу бодоод суучих нь энэ вэ? Үр минь хүрээд ир! Аав нь ороод ирлээ. Киногоо үзэцгээе.
Ээж их л найрсагаар хэлнэ. Угийн л тэр минь ийм зөөлөн хүн л дээ. Би өдий хорин зургаан наслахдаа түүнийг уурлаж буйг барагтаа харж үзээгүй.
Зочдын өрөөнд орон тэдний голд суухад аав намайг шоолох аятай л инээж байлаа.
Би: Яасан бэ, ааваа? Яагаад шоолоод байна?
Аав: Хүү минь гуч хүрч байж аав, ээждээ эрхлэн ингээд голд нь суугаад байх нь эгдүүтэй харагдаад байсан юм.
Түүний хэлсэн үг нь намайг бүрхэн авав. Дотор сонин болж, үгээр хэлэхийн аргагүй болоход тэр минь намайг байхгүй болчихвол яах бол гэж санаа зовж эхлэсэн юм.
Би тэдэнгүй бол байж чадахгүйтай адил тэд намайг байхгүй бол яах бол? Сэтгэлээр унах вий хэмээн айж байна.
Ээж: Күн? Тэн, Жүн хоёр ирчихлээ.
Тэн: За, ээж баавгайгаар юу байна? Арай аав, ээж хоёртоо үглээд суугаа юм биш биз?
Би: Орчноо мэдэр Тэн!
Жүн: Чи мэднэ шт! Бид хоёр бодлоггүй царайлгууд гэж!
Жүнийн хэлсэн үгэнд аав, ээж хоёр хүртэл инээж байлаа. Тэнэг амьтад! Яаж яваад ийм бүтэлгүй хүмүүстэй найзлаад, амьдралынхаа хорин жилийг өгчихдөг байна даа!
Би: Битгий тэнэгтээд бай! Юу болсон юм?
Тэн: Мэдрэмж үгүй найз чамайгаа ганц удаа цохиж үзэх юмсан. Даан ч цохих гэтэл өөрөө цохиулчихдаг тул энэхэн бодлоо мартъя даа.
Тэр ингэж хэлснээ амаа даран инээж эхлэв.
Тэн: Oh My God! Би сая ямар уран яруу хүн болчих нь энэ вэ? Тэн ч ухаалаг, яруу найрагч болвол тохирох юм байна. Би ер нь ажлаасаа гарнаа.
Жүн: Битгий солиороод байгаач! Ажлаасаа гарна гэнэ шүү. Хөөе, Тэнэгээ? Тэр дугуйлан чинь чиний өөрөө байгуулсан дугуйлан гэдгийг мартаа юу?
Тэн: За яах вэ! Хүн андуурч, эндүүрдэг л хорвоо.
Би: Битгий маяглацгаагаад бай! Өрөө рүү явцгаая.
Тэр хоёрыг дагуулан өрөө рүүгээ орон хэсэг ярьж суув. Тэгтэл аав хаалгаар шагайн инээгээд байлаа.
Би: Яасан бэ, ааваа?
Аав: Алив, залуусаа гараад ир! Ууцгаая!
Түүнийг ингэж хэлэхэд тэр Тэнийн баярлаж байгааг нь.
Тэн: Ах бүр хайр болоод байх юмаа.
Би: Ээж яасан юм?
Аав: Ээж нь уу гээд. Тэгээд аав нь уухайн тас аваад ирлээ.
Бид гурав өрөөнөөс гаран зочдын өрөөнд ороход ээж ширээ дүүрэн амттан, хоол тавьсан байв.
Ээж: Эрчүүд минь өнөөдөр ууцгаа даа! Харин чи! Бага уугаарай!
Аав руу заан ингэж хэлэхэд тэднийг хэр өхөөрдөм болохыг би бодож байв.
Энэ чинь л миний гэр бүл юм шүү дээ. Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгний төлөө гэдэг шиг тэд биенийхээ төлөө өдийг хүртэл амьдарсан юм.
YOU ARE READING
Seven Days [✅]
FanfictionЧамд ердөө амьдрах долоон өдөр бий. Чи хугацаанд юу хийх вэ?