𝙴𝚙𝚒𝚜𝚘𝚍𝚎:4

74 7 4
                                    

    А-арай миний хүч илэрсэн гээд тэгсэн хэрэг үү? Энэ боломжтой гэж үү?

"Юугаа хийгээд зогсоод байгаа юм?!"

Өнөөх багш бухимдангуй хоолойгоор хэлэхэд би бөхийсөөр гарлаа.

Үүдэнд Ёнжэ хүлээлж байх агаад нэг л таатай гэгчинь инээмсэглэнэ.

"Мэдсэн үү? Одоо бид нэг анги боллоо шүү дээ! Гоё байгаа биз"

"Чи мэдсэн байсан юм үү? Яагаад надад хэлээгүй юм?"

Тэр гэмгүй царайлсаар

"Чамайг надад итгэхгүй байх гэж бодсон юм. Хоёулаа чинь хоёр дахь удаагаа л уулзаж байгаа шүү дээ, Хэхэ"

Тийм ээ~түүний зөв. Тэр хэлсэн ч итгэхгүй байх байсан. Ёнжэ их сэргэлэн охин юм.

-

3-р зэрэглэлийн хүүхдүүд 4-р ангитай адил маш олон хүүхэдтэй байв. Зарим намайг таатай бусаар хүлээж авсан нь мэдрэгдэж байлаа. Хэрэв би энэ ангид удаа байвал сайн зүйл болохгүй мэт санагдаж байна.

Бас нэг хачирхалтай зүйл нь Ёнжэ үнэхээр ухаалаг охин байхад яагаад одоог хүртэл энэ зэрэглэлд байдаг билээ?

Түүнтэй хамт хичээлдээ сууж байхдаа хааяа түүнийг ширтэнэ. Хоёрхон хоног хэдий ч тэр таамаглашгүй мэт л санагдсан. Яг л нийтэч хэдий ч маш их ганцаарддаг хүмүүс шиг. Тэр яг л тийм юм шиг...

"Рана~яагаад над руу хараад байгаа юм?"

Өө үгүй ээ~тэр анзаарчихлаа. Тэр буруугаар ойлгосон байвал яана аа! Арай бодол унших чадвартай, түрүүнээс хойш бодож байсан бодлыг минь мэдсэн байвал яана аа? Гэхдээ би яагаад ингэж их сандраад байна аа?

"Хаха~чи их сандарсан харагдаж байна. Миний тухай бодож байсан бололтой. Зүгээр ээ~хоёулаа одооноос дотно найзууд болох юм чинь миний тухай сайн бодоод байгаарай! Би баярлана"

Тэр бүх зүйлийг эерэгээр хардагт байна уу? Эсвэл тийм сэргэлэн хэрэг үү? Бүү мэд. Гэхдээ тэр огт төсөөлөөгүй хариу үйлдэл үзүүлэх юм.

"Онолын хичээл уйтгартай байгаа биз? Удахгүй талбарын хичээл орно. Тэнд чи хүчээ хүссэнээрээ удирдаж болно"

●ᗯIᘔᗩᖇᗪ ᗩᑕᗩᗪᗴᗰY●[ᵒⁿᵍᵒⁱⁿᵍ]Where stories live. Discover now