06.

232 50 3
                                    

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

                       ▫️▫️▫️"Чи Жонгүг, Жонсуг юм уу?" хоёр ихрийн нэг нь орж ирэхэд Согжин ийн асуув

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

                       ▫️▫️▫️
"Чи Жонгүг, Жонсуг юм уу?" хоёр ихрийн нэг нь орж ирэхэд Согжин ийн асуув. Хажуунаас нь Юнги "Харваас Жонгүг л байгаа биз дээ" хэмээв.
Жин Жонгүгийг эргүүлж тойруулан харж байгаад "Үсээ хар болгочихсон чинь таньсангүй, өмсчихсөн байгаа савхиар чинь л танилаа" гэсээр инээнэ.
Удалгүй Тэхён уулга алдсаар "Энэ нил ягаан өнгийн гэрэл ёстой гоё харагдаж байна" гэж нил ягаан өнгийн гэрлээр бүрхсэн студидээ орж ирэхдээ хэлэв.
"Чи бас үсээ хараар будуулчихаж байгаа юм уу?" Согжиныг асуухад Тэхён "Үснээсээ залхаад л" гээд гэнэт санасан бололтой "Тэгснээс нөгөө хэлээд байсан найз маань одоо ирж байгаа" гэв. Түүний хэлснээр удалгүй өнөөх яриад байсан найз нь бололтой хар уртавтар үстэй залуу орж ирэн "Сайн байцгаана уу? И Дожин гэдэг" гэж хэлэх хоолойноос нь л түүнийг их эрч хүчтэй, гэгээлэг нэгэн гэдгийг нь гадарлахаар ажээ.

Жонсуг ямар нэгэн шалтгааны улмаас хоцорч ирнэ гэсэн тул тэд түүнийг хүлээцгээнэ. Хамтлагийн нэг гишүүн л байхгүй бол тэдний тоглож буй дуу үнэхээр хагас дутуу уйтгартай сонсогдох нь мэдээж.

Дожин хэмээх залуу нилээд нээлттэй, хөгжилтэй залуу байх бөгөөд түүний ярьсан зүйлсд бүгд инээлдэнэ. Үүнтэй зэрэгцэн Жонсуг их гүйсэн бололтой байдгаараа амьсгаадчихсан орж ирэв.
"Уучлаарай, жаахан холоос ирж таарсан болохоор хоцорчихлоо" гэхэд нь Дожин сууж байсан газраасаа босж ирэн Жонсугийн урд очин түүн рүү гараа сунгаад "И Дожин гэдэг, Тэхёны найз" хэмээхэд нь л Жонсуг үл таних нэгэн студидээ харсан гайхшралаасаа гаран зөрүүлэн түүний гарнаас атган "Жон Жонсуг гэдэг" гэлээ.
Юнгиг "Бэлтгэлдээ орцгоох уу?" гэхэд бүгд байрлалдаа очиж зогсов, энгийн цагаасаа нилээд оройтсон учир шуудхан бэлтгэлээ эхлүүлцгээнэ.
Дожин хөгжмийн хэмнэлийг их таатайгаар мэдэрч бага зэрэг толгойгоо хөдөлгөн суух нь түүнийг дуу хөгжимд их дуртай нэгэн гэдгийг харуулна.

"Тэгвэл нөгөөдөр өдөр тийшээ уулзаж бэлдэж байгаад орой хамтдаа явахаар тохиролцлоо шүү" хэмээн тэд удахгүй болох хөгжмийн фестивалийн өдрийн төлөвлөгөөгөө ярилцаад тарцгаав.
"Чи өнөөдөр бас аавынх руу явах юм уу?" Жонгүг ийн асуухад Жонсуг толгой дохив.
Жонгүг, Жонсуг, Тэхён мөн Дожин дөрөв хэсэг ярьж зогссоны эцэст Жонсуг Дожин хоёр нэг зүгт болохоо мэдээд хамтдаа явахаар болон нөгөө хоёроосоо салан явав.
Автобусаар явахад студи нь тэдний гэрээс хоёр буудлын зайтай байдаг ч Тэхён Жонгүг хоёр зүгээр л алхдаг аж. Тэгээд ч. зогсохгүй хамтдаа аль болох удаан байхыг хүсдэг хоёр залуу байж болох хамгийн удаанаараа алхцгаана.

A/N Удаан хугацаагаар алга болсонд үнэхээр уучлаарай, бүгдэд нь баярлалаа <33

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Nov 11, 2021 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

FʟɪᴄᴋᴇʀWhere stories live. Discover now