1-р хэсэг.

740 40 4
                                    

Бүрхэг бороотой өдрийн дараа тэнгэр ахин цэлмийж, нар үүлний цаанаас гарж ирэх аж.

Намар дөнгөж эхэлж байсан есдүгээр сар байлаа. Цаг агаар хэт халуун, хэт хүйтэн ч биш. Нойрмоглоход маш тохиромжтой байсан юм.

Сургуулийн хонх хангинахад Жүён дөнгөж сэрэх аж.

Түүний ширээний найз дуугаа бага зэрэг намсгаад — "Энэ жил олон сурагчид шилжиж ирж байгаа гэсэн" — хэмээн аяар хэлэв.

Жүён сэрээд удаагүй байсан тул их л нойрмог байх аж, юу ч дуугарсангүй. Тэрээр зүгээр л гараа ширээн доогуур оруулан өөрийн уншдаг зохиолоо гаргаж ирэв.

Харин энэ үед хаалганы дэргэд хоёр банди зогсож байв. Самбарын урд гаран өөрийгөө танилцуулж байсан эхний хөвгүүн нөгөөдөх хөвгүүнээсээ хавь илүү бор байх бөгөөд их нийтлэг нэртэй байсан юм. Жүён бага зэрэг уйдаж эхэллээ. Тэрээр хуудсаа эргүүлэхийн тулд эрхий болон долоовор хуруугаа хуудасны үзүүр дээр дарсаар дараагийн хуудас руу гаа шилжиж хичээл эхлэхээс өмнө хэдэн мөр амжиж уншихыг хүснэ.

"Одоо чиний ээлж." — Ангийн багш дараагийн хөвгүүнд хандан ийн хэлэв.

Нөгөө банди хаалганы дэргэд зогссон хэвээр байх бөгөөд сургуулийн хар цүнх үүрсэн байх аж. Цонхоор гадаах орчныг харан зогсож байсан тэрээр багшийн үгийг сонсмогц самбарын урд гаран зогслоо.

Номын хуудас эргүүлэх хуруунууд огцом зогсов. Тэгээд түүнийг зохиолоо далд хийж байх үед хөвгүүн бага зэрэг бөхийсөн юм.

🔅

Нар үүлний цаана нуугдаж, борооны дараах чийгний үнэр одоог хүртэл үнэртэж, намрыг өөртөө шингээсэн мэт хамар сэтлэх аж.

"Ким Мингюү."

Хоолой нь намуухан байсан ч танилцуулга нь товч байсан юм. Нарны туяа түүний нүүрэн дээр тусаж, нүүр нь цав цагаан, гялтганаж байсан. Өнөөг хүртэл тэр мэдээгүй эсвэл ойлгоогүй байсандаа биш. Тэр зүрх сэтгэлдээ зуу, мянга, арван мянган удаа хэлсэн ч гэсэн хамаагүй, түүний гадаад төрх үгээр илэрхийлэхийн аргагүй төгс байсан хэрэг.

Үүнээс хойш есөн жил өнгөрсөн ч гэсэн Жүён Мингюүг анх харсан тэр мөчийг өчигдөр мэт л санадаг байлаа.

Тэр Жүёны яг урд нь суусан бөгөөд тэд хоёр долоо хоног бие биедээ ганц ч үг хэлэлгүй байсан юм.

Чиний инээмсэглэл [COMPLETED]Where stories live. Discover now