One

867 77 4
                                    

"Гэнэт үү?"

"Ийм юм гэж юу байсан юм бэ?"

"Ядаж бид нарын саналыг асуухгүй байсан юмуу?"

"Аайш үнэхээр хүсэхгүй байна аа"

Захиралын гэнэт дуулгасан мэдээнд сургууль даяараа чимээ шуугиантай байлаа.

Зарим нэг нь уурлаж бухимдах бол зарим нэг нь харин ч баяртай байгаа харагдана.

Миний хувьд гэвэл энэ шийдвэр үнэхээр таалагдахгүй байна. Үнэхээр...

Манай Шинжү охидын ахлах сургууль гэнэтхэн Чонса хөвгүүдийн сургуультай ирэх долоо хоногоос нэгдэхээр болчихсон.

Очиж очиж бүр хуучин найз залуугын маань сургуультай шүү!

"За одоо нэгэнт өнгөрсөн одоо зүгээр өөр анги болоосой гэж залбираад л байж байхаас өөр аврал байхгүй"

"Тэгээд нэг анги болчихвол яах юм?"

"Тэгвэл тэгээд хамт суухгүй байгаасай гээд л залбирахгүй юу?"

"Тэгээд бас хамт суучихвал яах юм бэ?" Ямар ч эрч хүчгүй болсон амьтан ширээгээ дэрлэсэн чигтээ дахиад ийн асуувал Бёл залхсан бололтой санаа алдаад "Өөр сургууль руу шилжихгүй юу?" гэж чангахан хэлэв.

"Ерөөсөө л тэгье. Өөр сургууль руу шилжсэн нь дээр юм байна" намайг гэнэт тэнэг хүн шиг орилоод босч ирсэнд Бёл байтугай ангийхан хүртэл цочсон  бололтой харагдав.

Би ер нь ямар үйлийн үрээрээ Пак Жисонтой үерхэв ээ...

"Ээж намайг өөр сургууль руу шилжүүлээд өг" гэрт орсон даруйдаа шууд ийн орилтол нүүрэн дундуур дэр хүчтэй гэгч нь буув.

"Олон юм яриад байлгүй шалаа угаагаадах гэрт зочин ирэх гээд байна" ээж тоосоо арчиж байгаа бололтой буйдангийн хажууд цаашаа харж зогссон чигтээ надад ийн хэлэв.

"Хүн дөнгөж хичээлээсээ ирж байхад шал угаалгах гээд байх юм ахаар угаалгаач"

Шидсэн дэрийг нь авч тавьчихаад буйдан дээр очиж суутал ах гал тогооноос нүүрээ халтарттал уйлчихсан аймшгийн царайтай амьтан гарч ирэв.

"Юу вэ наад царайнд чинь ямар эмгэнэлтэй зүйл тохиолдоо вэ?"

"Энэ муу сонгиноос болж байгаа юм. Муу тэнэг сонгино" ах яг жоохон хүүхэд шиг худлаа уйлж байгаад өнөөх гартаа барьж байсан сонгиноо алгадаад тэнэгтэж өгөв.

"Энэ муу сонгино миний ахын үзэсгэлэнтэй нүднээс яаж нулимс гаргаж зүрхэлж байна аа. Одоохон хэдэн хэсэг тасдаад чанаад идчихье л дээ"

◇ATEEN2◇ PJS  |Дууссан|Where stories live. Discover now