Nine

483 62 3
                                    

Areum~

Жисоны хариултаас болоод уур амьсгал өөрчлөгдөх гээд байсан учраас би зүгээр л тоохгүй байхаар шийдэн Жисонд тоглоомоо цааш үргэлжлүүлэхийг нь сануулан лонхыг гарт нь атгууллаа.

Пак Жисон надаас салсандаа харамсдаг юм байна. Үнэндээ аль болох тайван харагдахыг хичээж байгаа ч дэлбэрчих гээд байгаа зүрх маань намайг барьж өгөх нь бололтой.

Хэсэг хугацаа өнгөрсөний дараа бусад маань ч овоо дуу шуу орж, би ч бага зэрэг тайвшраад амжив.

Тоглоом ч удаан үргэлжилсэнгүй цаг орой болж бүгд тус тусынхаа өрөөнд очин амрахаар болон таран явцгаалаа.

Хүү~ үнэхээр хүнд өдөр байлаа.

Бага зэргийн осол болон байж боломгүй зүйл сонсчихсон би үнэхээр л ядарсан бололтой орон дээрээ хэвтсэн даруйдаа шууд унтаад өгсөн байв.

Мэдээж сайхан агаарт ирсэн юм хойно нойроо ханатал аваад сэрэхэд цаг 11 өнгөрч байлаа.

"Ашгүй чи сэрэв үү? Чамайг чинь одоо үхчихсэн юм байхдаа л гэж бодлоо шд" ах өөрөө ч бас саяхан сэрсэн бололтой харагдаж байж наддаа бас томорчих санаатай айн.

"За үхсэн хойноо та ч хэрээ би ч хэрээ" гээд хажуугаар нь зөрөн томчуудын байшин руу орвол тэд одоо болтол сэрээгүй байх бөгөөд шалаар нэг архины шил хөглөрч байв.

"Юу вэ? Энэ хэд ёстой жинхэнэ эко аялал хийнэ энээ тэрээ гээд байгаагүй бил үү?"

"Хэн мэдэх вэ. Угаасаа мөддөө сэрэхгүй болохоор явж ходоодондоо хоол хийх минь" 

Угаасаа ходоод хоол нэхэж орилоод байсан болохоор ахтай хамт хоол идэхээр явж байхдаа л сэрэхэд хажууд Бёл байгаагүйг саналаа.

Хаана байгааг нь асуух санаатай утас руу нь залгавал тэр дор нь таслаад зурвас илгээхээр нь орж харвал "Рэнжүнтэй хамт кино үзэж байна аа. Битгий хөлдүү царайлаад ороод ирээрэй дээ" гэсэн байлаа.

За яахав энэ хүн ингээд учраа олчихдог юм байж. Би гэдэг хүн одоо яавал дээр вэ? Уг нь Жэну ахыг уургалчихъя гэж бодож байсан юм сан.

За тэр миний хүн уургалах ч яамай хурдан ходоод руугаа хоол чулуудах минь. Дараа нь болох л байлгүй гэж бодсоор цайны газарт ирвэл хөвгүүд хэдийнээ босчихсон бөөндөө хоол идээд сууж байлаа.

"Сайхан амарсан уу Арым?" хамгийн эхэнд Жэну ах дуугаран өөдөөс даллахаар нь хариу мэндэлчихээд хажууд нь очин суулаа.

◇ATEEN2◇ PJS  |Дууссан|Where stories live. Discover now