Урд минь алхах энэ хүн намайг яг одоо ямар их догдолж сандарч ичиж байгаа мэдэхгүй дээ.
Би түүний хойноос нүдээ ч салгаж чадахгүй явна гишгэсэн газар болгон дээр нь гишгэн явж байлаа. Тэр дуу сонсож байгаа бололтой амандаа ямар нэгэн ая аялана.
Түүнийг дагаж явсаар бид сүм дээр ирлээ тэр замд тааралдсан бүхий л хүмүүстэй мэндэлж халуун дотноор инээмсэглэнэ.
Удалгүй сүмийн бүхий л хүмүүс их танхимд цугларч суудлаа олон сууцгаав. Би ч байнга суудаг газраа суун тэрнийг ирэхийг хүлээнэ. Тэр яг урд минь байх төгөлдөр хуур дээр суун магтан дууллыг эхлүүллээ.
Түүнийгээ ширтэн энэ орчлонгоос тасарч байтал Даён хүрээд ирэв.
"Яасан хайртыгаа хараад орчлонгоос тасарч байхад чинь би ирээд гай болчихсон уу?" би муухай харан
"Тэглээ" гэтэл Даён хамраа үрчийлгэн "Ёстой нэг чи бүр сүмээс явахаа байж ээ?"
"Тэгэлгүй яадаг юм түүнийг харах ганц боломж юм чинь"
"Чи зүгээр сэтгэлээ илчилсэн нь дээрээ хэдий болтол ингэж араас нь харах гээв чи хөөрхөн юм чинь тэр чамтай үерхэж л таараа" би хөнгөхөн инээн "Би хэзээч тэгэж чадахгүй байх хэрэв тэр зөвшөөрөхгүй бол би хэзээ ч түүнийг харж чадахгүй байх"
Түүнд сайн болоод ердөө л 2 сар болж байна гэтэл би түүнд үнэхээр их сайн болчихсон анх найзууд маань зүгээр л өсвөр насны гэнэн шохоорхол гэж хэлсэн ч үгүй байсан би зүгээр нэг татагдаад өнгөрөөгүй үнэхээр чин сэтгэлээсээ сайн болчихсон.
2сарын өмнө
"ЭЭЖЭЭ СЭРЭЭХГҮЙ ЯАСАН ЮМ БЭ? БИ ЖАГСАХ ХЭРЭГТЭЙ БОЛЧИХЛОО ШДЭЭ" гэсээр сандран энэ тэндгүй тарааж хаясан хувцасаа ухан дүрэмт хувцасаа хайна.
Арай гэж хувцасаа өмсөөд цүнхээ шүүрэн хар хурдаараа гэрээсээ гарав ээж хойноос орилон "Болгоомжтой яваарай" гэв.
Автобуснаас хоцорсон учир дугуйгаа жийсээр арай гэж сургууль дээрээ иртэл жижүүр багш хоцорсон хүүхдүүдийг жагсаан загнаж байв.
Би ч үг дуугүй очин бусдийн адил жагсав миний араас ч хүүхдүүд цуварсаар жагсаж байтал хажууд минь зогсож байсан хүн намайг мөргөөд цүнхийг минь унагаагаад авах гэж байсан надтай мөргөлдөв.
Тэр сандран "Н-намайг уучлаарай цүнхийг чинь авах гэж байгаад л чи зүгээр үү?" Хөөх юу вэ ямар гоё нүдтэй юм бэ? Юу вэ зүрх минь яагаад ингэж аймар хурдан цохилоод байгаан болоо юу вэ энэ хүн маск зүүчихсэн болохоор царай нь сайн харагдахгүй байна хэн юм болоо.
3цагын дараа
"Хүүе ээ манай Сүжин яагаад хичээл орсоноос хойш чимээгүй гөлийгөөд л суугаад байгаан чи зүгээр үү?" хэмээн Даён хэллээ.
"Би дуралчих шиг боллоо өглөө нэг хүнийг харсан чинь зүрх хүчтэй цохилоод хацар улаагаад чих халуу дүүгээд надад хүрсэн чинь гэдэс ирвэгнээд байсан тэгээд тэрний нүд огт бодлоос салахгүй байна энийг би номон дээрээс дурласан гэсэн үг гэж уншиж байсан зөв үү."
Даён том нүдлэн харж байсанаа чанга инээн "Тиймээ тийм дурласан гэсэн үг тэгээд хэн юм"
"Мэдэхгүй ээ энгэрийн тэмдгийг нь харж чадаагүй манай сургуулийн сурагч гэдгийг нь мэдэж байна"
"Яадаж онцгой шинж тэмдэг?" би толгойгоо гилжийлгэн мөрөө хавчаад цонхоор хартал тэр хэдэн хөвгүүдтэй явж байлаа би шуудхан Даёныг цохиж аваад "Тэр тэр тэр хар маск зүүчихсэн бусдаасаа намхан хөвгүүн"
"Аан энэ чинь манай сургуулийн онц сурлагатай их нэр хүндтэй сурагч шдээ одоо төгсөх анги нэрийг нь за байз хэн билээ дээ..........аан тийм Ким Ханбин гэдэг манай сургуулийн ихэнх охин тэрэнд сайн шд"
Би тэрнийг харан инээмсэглэн.............."Ким Ханбин гэдэг байхнээ"
YOU ARE READING
My love Hanbin
Romance15 насанд минь анх удаа зүрх минь тэгж хүчтэй цохилж билээ.... Чи миний анхны хайр Ханбин Ахиж хэзээч харахгүй гэж бодож байсан ч чи өөрөө миний өмнө гарж ирсэн чамайг хараад ахиад л зүрх догдлолоо гэвч ойртож чадахгүй хэвээр л.... Би үнэхээр хулчг...