Тэрнийг явсны дараа энэ Бусан гэдэг хот их хоосон санагдах болсон, өмнө нь найзуудтайгаа бас ээж дүүтэйгээ гадуур их явдаг байсан, бас тэрний ажил дээр нь очиж өдөр болгон хардаг байж билээ. Харин одоо тэр байхгүй, бас ээж ч гэртээ тогдохоо байсан, дүүтэйгээ тийм ч дотно биш, ингээд дунд сургууль аа төгсчихсөн чинь найзуудын маань зарим нь шилжчихсэн.
"Сүжин аа Сүбин аа ээж нь ирлээ бас Пак ах нь ирсэн шүү"
Ээж саяханаас Пак Жунсон гэх хүнтэй уулздаг болсон Сөүлийнх болохоор үе үе бид Сөүл явдаг болсон.
Бас удахгүй бид Сөүл рүү нүүнэ...
Сөүлд очсон анхны өдөр
Бүх юм шинэ болохоор их эвгүй л байна.
Одоохондоо хичээл орох болоогүй болохоор цагийн ажил хийнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа.
"Сүжин аа хоолоо идээрэй"
"За ээжээ"
Ажилд орсон эхний өдөр
Пак ах таньдаг хүнийх аа ажлуулдаг кафед ажилд оруулж өгсөн.
Эхний өдөр болохоор их сандарч байна шүү.
"Ээжээ би явлаа шүү" гутлаа өмсөнгөө орилтол ээж
"Сайн ажлаарай битгий Пак ахынхаа чихнээс хонх уяаад байгаарай" би ч толгой дохисоор гэрээ гарав.
Хоцрох гээд байгаа болохоор аль болох хурдаараа гүйсээр явж байтал хүнтэй мөргөлдөхөд миний барьж явсан ус түүний хувцас руу асгачихлаа.
Яарч байсан болохоор царайг нь ч харалгүй уучлал гуйгаад ажилруугаа гүйв.
Арай гэж ажил дээрээ цагтаа ирлээ.
Кафены захирал ах ажлын байрыг маань танилцуулж байтал гаднаас хүн ороод ирэв.
"Өө Ханбин ирчихсэн үү? Сүжин танилцаарай энэ залууг Ким Ханбин гэдэг юм Ахлах зөөгч цаашдаа мэдэхгүй зүйл байвал энэ хүнээс асуугаарай за"
Ханбин Сүжин руу инээмсэглэн гараа сунгахад Сүжин
"Ханбин сонбэ?"
YOU ARE READING
My love Hanbin
Romansa15 насанд минь анх удаа зүрх минь тэгж хүчтэй цохилж билээ.... Чи миний анхны хайр Ханбин Ахиж хэзээч харахгүй гэж бодож байсан ч чи өөрөө миний өмнө гарж ирсэн чамайг хараад ахиад л зүрх догдлолоо гэвч ойртож чадахгүй хэвээр л.... Би үнэхээр хулчг...