My Youth

1 0 0
                                    

Өдөр өдрөөр өнгөрсөөр, нэг мэдэхэд би цалингаас цалингийн хооронд болгож амьдардаг уйтгартай нэгэн болсон байлаа. 

Сонирхол, хобби гээд байх юм байхгүй. Ажлаас бусад цагаар гэртээ хэвтэж байдаг өрөвдөлтэй нэгэн. Холбоо барих дотны хүмүүс үгүй, хэцүү байна гээд залгах гэрийхэн ч үгүй. 

Энэ мэдрэмжийг хэр удаан мэдэрч байгаа юм бүү мэд. Одоо бодоход ухаан орох цагаасаа л ийм байсан мэт. 

Эргэн тойрныхон надад санаа зовсон мэт жүжиглэнэ, зөвлөгөө гээч мөрөөдлийн зүйлс ярина, өрөвдмөөр нэгэн гэж бодно. 

Гэртээ харихаар метронд суун явна. Оройн 8 цаг.

Санаснаас бага хүн метронд явж байлаа. Олон хүн цугласан газар байх дургүй надад л сайн биз. Нар жаргаад харуй бүрий бүрхэн авчээ. Удахгүй авах сарын тайлангаа дуусгаж чадаагүй би жижиг laptop-оо гарган зүгээр сууж байхаар хэмээн үлдээснээ гүйцээх бодолтой сууна. 

Ядаж энэ ажлаа алдаж болохгүйгээ би сайн мэдэж байв. Хэрэв халагдчихвал дахиж намайг ажилд авах газар бараг л олдохгүй. 

Хөгшиндөө тооцогдох болсон, багаар ажиллах чадвар муу, дуу цөөтэй, авьяас чадваргүй. Эдгээр зүйлс зурайж байхад хэн намайг ажилд хүлээн авах билээ. 

Дотроос идэх үгс бодол минь улам хэрцгий улам харанхуй болж байлаа. Мэдээж би өөрөө анзаарч байгаа ч үүнийгээ хэрхэн зогсоох юм. Би юу хийж чадах юм. Үнэн үг хатуу байдаг гэх ч хамаг итгэлийг минь нураадаг нь сэтгэл өвтгөм.

Гэнэт хажуу ширээний эмэгтэйн хэлсэн үгс орж ирэв. 

"Таныг харахаар л муу бодлууд орж ирэх юм"

Мэдээж шүүдээ. Намайг харсан хэний ч дотор муухайрч, муу муухай бодлууд орж ир-


?: Ахаа та буухгүй юмуу?

Өмнө нь хэнээс ч сонсож байгаагүй дулаахан хоолой сонстлоо. Тэр хоолойн эзэнрүү гайхан харвал их сургуулийн оюутан гэлтэй өөрт томдсон үүргэвч, сул өмд, малгайтай цамцтай энгийнээс энгийн охин өмнө минь зогсож байв.

?: Та энэ буудал дээр буудаг биздээ? Ажилд нь саад болсон бол уучлаарай.

Юу хэлэх яахаа мэдэхгүй байж байтал метроны хаалга нээгдэн тэр охин гялс гараад явчихав. 

Харахад үнэхээр миний буудал мөн байсан тул ум хум юмнуудаа барисаар метроноос бууж амжлаа.

?: Цүнхийг чинь бариад өгөхүү?

Өнөөх хоолой хойноос сонстоход өөрийн эрхгүй амар амгалан мэдрэгдэв. Дотроос идэж байсан тэр бүх бодлууд ор мөргүй замхарсан юм шиг. 

Эргээд харахад нөгөө охин бага зэрэг мишээгээд

?: Laptop-оо унагаачих юм шиг харагдаад..

Тэр ингэж хэлээд ажлын цүнхийг минь гарнаас аван онгойлгон надруу харан зогсов. 

Би ч хурдхан laptop-оо цүнхэндээ хийн цахилгаандаад түүний гарнаас авлаа.

Би: Баярлалаа

?: Аан зүгээрээ

Би: Чи гэхдээ.. яаж мэдсэн юм? Намайг энэ буудал дээр бууна гэдгийг.

Тэрээр надруу нүдээ томруулан хэсэг харж зогсохдоо юу гэж хэлэхээ бодож буй бололтой.

?: Би далдыг хардаг юм лдаа

Намайг инээнэ гэж бодсон бололтой тэрээр чанга чанга инээв.

?: Заза, өдөр болгон таныг метронд хардаг юмаа. Яг энэ цагаар, яг энэ метронд таньтай таардаг. Тэгээд нэг буудал дээр буудаг.

Яагаад ч юм нөгөө энгийнээс энгийн охин миний энэ амьдралдаа харж байсан хамгийн үзэсгэлэнтэй хүн болон харагдав.. Түүний инээд мянга мянган оддоос илүү гялалзаж, харанхуйд баригдсан надад бага зэрэг ч гэсэн гэрэл гэж юу байдгийг үзүүлж буй мэт.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Sep 30, 2021 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Happier Than EverWhere stories live. Discover now