Яст мэлхий

5 0 0
                                    

   Зэлүүд хөндийд ирчихлээ. Ямар нэг зүйл хайж байгаа бололтой. Эргэн тойрноо харав. Жижиг горхи байна. Би ёстой тохиромжтой хувцасласан байх юм. Зузаан ултай, урт түрийтэй арьсан гутал, жинхэнэ аялагчдын өмсдөг даргар материалтай хар ногоон хувцас.

   Горхи нь шагайгаар татахгүй устай, тув тунгалаг янзын цэвэрхэн гол байлаа. Өдий үед ийм цэнгэг устай горхи үздэг ээ. Ямар ч хоггүй... Дотор нь жижигхээн жараахайнууд шарвас хийлдээд л. Бага үдийн нар дээрээс шарж эхлэхтэй зэрэгцээд горхины чулуунууд өнгө өнгийн метал мэт гялтганалдав. Ямар үзэмж төгс харагдац вэ? Яг алт шиг хэр нь өөр олон өнгөтэй.

   Гайхахын зэрэгцээ энэ горхийг хамгаалалтанд авах хэрэгтэй гэж санагдлаа. Усаа уруудаад явж байтал нэг шавар жижигхэн байшинтай тааралдав. Эртний гэмээр хаалгагүй, цонхны шилгүй, зүгээр л нүх гаргасан шар шавран сууц. Орохоор шийдлээ.

   Бараг л хөл гишгэх зайгүй болтол шавар ваар, эртний гэмээр олдворууд байх юм. Нэг ваар аваад үзтэл Хятад ханзаар бичжээ. Би Хятадын хөдөө тосгонд ирсэн бололтой. Цааш харвал нэг том ширээн дээр жижиг эд зүйлсийг зайгүй өржээ. Тэр дундаас нүдэнд туссан нь яст мэлхий байв. Алгын чинээхэн хэр нь 1кг гаран мэт хүнд жинтэй, ур хийц сайтайн дээр хуягийг нь эрдэнийн чулуугаар шигтгэж гоёжээ.

   Гол дагаад 10 аад хүмүүс шав шув гэсээр ирж явна. Надтай адилхан хувцасласан 30 эргэм насны эр, эм хүмүүс намайг хараад даллав. Би тэдний нэг бололтой. Гарандах яст мэлхийгээ бариастай тэднийг юу олсоныг минь хартал зогсов.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Oct 14, 2021 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Самади-н ТэмдэглэлWhere stories live. Discover now