Эргэлт

15 1 0
                                    


2017 он Дэгү хот, Эрэгтэйчүүдийн хорих анги

Ялтан 0331 ирж ирлээ. Уулзатын хугацаа 20 минут гэж хэлээд шоронгийн харгалзагч биднээс холгүйхэн очиж зогслоо.
Би түүнрүү харж инээмсэглээд авч ирсэн хоолнуудаа ширээн дээр өрж тавингаа ярьж эхэллээ.

Би инээмсэглэн: Хэр байна даа? Захиж авч ирүүлэх зүйл байна уу? Хоолоо сайн идэж байгаа биздээ? гэх мэтээр түүнээс асуулт асуух ч тэр цөөн хэдэн үгээр л асуултад минь хариулж байлаа.

Жонхёб: Хүү хэр байна? гэж асуулаа
Би тэрхэн зуур бодлогширсноо дахин инээмсэглэсээр: Бид 2 сайн байгаа. Би өглөө Сөүлээс эхний метрогоор ирсэн. Тэр гэртээ асрагч эгчтэй үлдсэн. Хүүхэд өсгөх надад таалагдаж байгаа. Тэрнийг хархаар би үнэхээр аз жаргалтай болдог. Тэр яг чамтай адилхан, бас үнэхээр сайн хүү шөнө ерөөсөө уйлдаггүй гэх мэтээр хүүгийн талаар ярьсаар байлаа.
Тэр мэдрэмжээ ил гаргахгүй байгаа ч би түүнийг дотроо баяртай байгааг харж байна.

Харгалзагч: Уулзалтын цаг дууслаа хэмээн бидний яриаг өндөрлүүлэв.

Хорих ангиас гараад л миний нүүрэнд тодорсон инээмсэглэл алга болж бодлогширсоор автобусны буудалруу алхаж эхлэв. Бодоод байсан чинь Жонхёбын хүүхдийнхээ талаар асууж байгаа анхны асуулт байжээ. Тэр яаж бүхэл бүтэн жилийн дараа өөрийнхөө хүүхдийн талаар асууж чадаж байна. Эрт асуух ёстой байсан юм.
Түүнийг одоол нэг бага багаар ам нээж ярьж байгаа нь өмнөх жил анх энд ирж байсан үетэй нь харьцуулбал арай дээрдсэн юм шиг санагдаж байна.

Бодол болон алхсаар нэг мэдхэд автобусны буудал дээр ирчихсэн байлаа. Эхний ирсэн автобусанд суун гэрийн зүг явлаа.

Би түүнд худлаа хэлсэн юм. Сөүлд хүүтэй хамт амьдарч байгаа гэж. Хэрэв тэр үнэнийг мэдвэл дахиад л өөрийгөө буруутгах байх гэж бодоод хэлж чадсангүй. Гэхдээ тэр хэзээ нэгэн цагт мэдэх л байх.

Нэлээн хэдэн буудал явсаар гэртээ ирлээ.Жисонийг хажуу айлынхаа охиноор харуулчихаад явсан юм. Хажуу айлын охин ахлах ангийн сурагч болхоор хичээлийнхээ хажуугаар надад хүүг харж өгөхөд тусалдаг. Орж ирхэд Жисон унтчихсан хажуу айлын охин утсаа оролдоод буйдан дээр хэвтэж байснаа намайг орж ирснийг хараад "Онни одоо л ирж байгаа юмуу? ядарч байна уу? би таньд хоол хийсэн" гэсээр гал тогооны өрөөрүү орлоо.

Би ч араас нь даган орход 2 хүнд зориулан ширээ засчихсан намайг суухыг урьлаа. Бид суун хоолоо идэж эхлэв.
Тэр яриа өдөн "Жисоны аав дээр очдог өдөр чинь биздээ? Тэр хэр байна?" гэсээр хоолоо ч идэлгүй асуусаар байлаа.
Би: Яа шүлс чинь үсрээд байна. Хоолоо идчихээд асуулдаа би ямар хариулахгүй гэсэн юм уу гэхэд

Мина (Хажуу айлын охин): Та өөрөө л миний асуусан асуултад цөөн үгээр л хариулдаг биздээ
Би: Заза хоолоо идчихээд тухтай ярья гэсээр үргэлжлүүлэн хоолоо идэж дуусгав.
Хоолоо идэж дуусчихаад би аяга тавгаа угаахаар болж Мина ард минь суун дахиад түрүүний асуултуудаа асууж эхлэв.
Би: Өнөөдөр тэр Жисоныг хэр байгааг асуусан. Бас өнөөдөр хийсэн хоолноос минь ч идсэн гэхэд
Мина: Хөөх Та ч өнөөдөр дэвшилттэй байжээ, тэрний сэтгэл санаа овоо дээрдсэн бололтой гэсээр цүнхээ үүрэн хаалгаруу зүглэв.
Би түүнийг гаргаж өгөхөөр хаалгаруу зүглэж: Өнөөдөр Жисоныг харж өгсөнд баярлалаа тэгж байгаад дараа хоёулаа ээжээс чинь нууцаар ганц ганц лааз шар айраг ууя гэхэд тэр нүдээ ирмэсээр гараад явлаа. Тэр хэдий ахлах ангийн сурагч ч гэлээ насанд хүрчихсэн учраас  бид хааяа хамт уудаг юм. 

Мина болон түүний гэрийнхэн байгаагүй бол би өдийд яаж амьдарч байх байсан болоо гэж заримдаа бодох юм. Анх гэрийхнээсээ хол ганц ч хүн танихгүй газар шинэ амьдрал эхлүүлхээр ирсэн минь миний амьдралдаа гаргасан 2 том шийдвэрийн нэг байсан юм.

Single momWhere stories live. Discover now