Том шийдвэр

9 0 0
                                    

Жонхёбын гуйсан зүйлийн талаар нилээн бодсны эцэст би шийдвэрээ гаргасан. Би түүний хүүг өөр дээрээ авч өсгөхөөр шийдсэн нь миний амьдралдаа гаргасан хамгийн том шийдвэр байсан юм. Мэдээж би ямарч туршлагагүй ч гэлээ түүний хүүг танихгүй хэн нэгэнд өгөхийг үнэхээр хүсээгүй.

Өөрийн гаргасан шийдвэртээ бат илгэлтэй болсон учраас гэрийнхэндээ хэлтэл тэд мэдээж эсэргүүцсэн. Аргагүй шүү дээ Жисон дөнгөж 5 сартай нялхаараа би харин дөнгөж их сургуулиа төгсөөд удаагүй арай хийж ажилд орсон дээрээс нь хүүхэд өсгөнө гэдэг амаараа яриад хийчихдэг ажил биш. Эцэг, эх хоёр минь маш их уурласан. Тэд хоёулаа тэтгэвэртээ гарчихсан одоо л нэг амар ч эхлэх гэж байхад нь би тэдэнд нэг нялх хүүхэд авчирч өгөөд өсгүүлнэ гэдэг байж болохгүй асуудал гэж тэр хоёр үзсэн. Гэхдээ би ч бас шийдвэртээ бат зогссон учраас зөрүүдэлсээр.

Эхэндээ аль чадахаараа бүх зүйлийг зохицуулхаар их л гүйдэг байв. Өдрийн цагаар Жисоныг аав ээж хоёрт үлдээгээд оройн цагаар ирээд ажилын хажуугаараа түүнийг хооллож унтуулах зэрэг ажлыг нь хийнэ. Бас нэг асуудал нь Жисоны өөвөө эмээ нь(Сонхигийн ээж аав) манай хөрш гэдгийг мартхаа шахсанд байлаа. Тэдэнд хүүг харах их л эвгүй байдаг бололтой түүнийг манайд байдаг болсноос хойш тэд манайхаар орж ирэхээ ч больцгоосон. Аргагүй шүүдээ яаж хүлээн зөвшөөрхөв дээ тэдний хайртай охиных нь амь үрэгдсэн байхад. Жонхёбын аав ээжид ч хэцүү болсон тул тэд өөр дүүрэг рүү нүүчихсэн.

Би ажилаа хийсээр ажилынхаа хажуугаар ч Жисоныг асарсаар 3 сар өнгөрч Жисон 8 сартай боллоо. Анх манайд ирснийгээ бодвол зөндөө том болсон.

Нэг өдөр ажил дээрээ байж байтал даргын өрөөнд намайг дуудуулсан гэв . Яваад ортол захирал дарга нар бөөндөө суучихсан намайг урд нь байгаа сандал дээр суухыг урив.

Дарга: Манай хуулийн ферм өөр хотуудаар салбараа нээх талаар ярилцаж байна. Одоогоор эхний ээлжид гурван хотод салбараа нээхээр болсон. Бусан, Дэгү тэгээд Инчеон.

Бид шинэ ажилтан аваад шууд өөр хотруу томилоход тийм ч итгэлтэй биш байгаа учраас чамайг бид өөр хотруу ажилд томилох талаар ярилцаж байналдаа. Чи ажилд ороод удаагүй ч гэсэн бид чамд их хүлээлттэй байгаа. Чиний ажилаа хийж гүйцэтгэж байгаа чинь гүйцэтгэлийн хувьд үнэхээр сайн тийм учраас бид чамд найдаж байна гэлээ. Асуусан нүдээр надруу харцгаах нь мэдрэгдлээ Энэ их гэнэтийн болохоор би жаахан тулгадсан учраас хэсэг дуугүй суув.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Mar 05, 2022 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Single momWhere stories live. Discover now