- 23 -

76 3 0
                                    

Цаас гаргаад үзгээ аваад сууна. Санаандаа бууж буй бүх зүйлсээ буулгах гээд эхнээс нь бичиж эхэлнэ. Хайраар эхлээд дундаа үзэн ядалт хавчуулна. Үзэн ядалтаар өрнөөд гунигт мэдрэмжээр үргэлжилнэ. Гунигт мэдрэмжээр үргэлжлээд эхлэлд бичигдсэн өнөөх хайраар төгсөнө. Буруу байна. Бичсэн зүйл минь буруу байна. Бүгд хоорондоо холилдоод буруу болоод цаасан дээр буучихаж. Буцааж арилгах гэтэл бэх нь хэтэрхий гүн нэвччихэж.

Цаас бал аваад санаандаа бууж буй зүйлсээ буулгах гэж эхнээс нь бодож эхэлнэ. Хайраар эхэлсэн бол хайраар өрнөөд, хайраар үргэлжлээд, хайраар төгсгөхийг хичээж хамаг чадлаараа бодон цагаан цаасыг удаан ширтэнэ. Чаг, чаг хэмээн дуугарах цагийн зүүний чимээ, жив жив хэмээн дуулах жижигхэн шувуудын жиргэх чимээ. Нам гүмхэн байсан гудамжинд ганц хоёроороо дуулдах машины дуут дохио. Гаран дах бугуйн цагаа байн байн харан ажилдаа яаран алхлах хүмүүсийн хөлийн чимээ.

Үзэг барьсан гар минь чичирч эхлээд удсан бололтой, удаан суусан болохоор чилж хөдлөхөө больж эхэлнэ. Урдаа байх цаасыг хараад уртаар санаа алдан урьд шөнө бодож байсан бодол минь үүн дээр буугаагүй хараад гайхна. Бичих ёстой гэж бодсон ч бичих зориг биеэнд минь үгүй. Гарган буулгах ёстой хэмээн хүчилсэн ч гар минь ганц ч миллиметр хөдлөх шинж үгүй. Адгалаад юу бодож байлаа хэмээн авиа гарган өөрөөсөө асуусан ч аманд минь хэлэгдэх тэр үг аяандаа гуниглахад минь хүргэнэ.

Мэдэхгүй байна. Юун тухай бодож яаж илэрхийлэн гаргах тухай ойлгохгүй байна.

Тиймээ зүгээр л болъё. Зүгээр л болъё. Аясаараа гарахгүй байгаа сэтгэл мэдрэмжийг албадаад яах билээ зүгээр л мартъя. Чадах зүйлээ л хийе. Чадахгүй зүйлээ санаандаа үлдээгээд тархиа амраая. Бусад шиг мэдэрч чадахгүй болохоор буруу зөв бичээд ч яахав. Буруу зөв биччсэн зүйл минь бусдад хүрээд төвөг биз.

Энэ чинь ийм байсан юм байна гээд хүлээгээд авчихвал эв хавгүй илэрхийлэн гаргасан буруу мэдрэмжинд минь баригдан амьдарвал яана! Тиймээс эвэлдэггүй бодлоо дотроо хадгалаад илэрхийлэгдэн гарахгүй байгаа энэ мэдрэмжээ энэ цаастай цус базаад хаячихъя.

-Rin🌹

•☆Шүлэг, Бичвэр☆•Where stories live. Discover now