☆Орлон тоглогч☆

143 5 0
                                    

Энийг өмс тэрийг зүү тэгээд яг тэгж инээ!

Чамайг хэн гэдэг билээ гэж хэлээд чи нүдээ анина. Өөрийн нээрээ хэлээд би чиний юу гэж хэлэхийг хүлээн чам руу харлаа. Чи хоолой чинь арай биш байна ахиад нэг удаа яг түүн шиг гэж хэлнэ. Хэн шиг хэмээн би дотроо бодсон ч хэн гэдгийг нь мэдэх учраас гайхсан хэрнээ бас гайхаагүй царайлж сэтгэл минь шархалсан ч шархлаагүй дүр эсгэн эв хавгүйхэн өөрийн хоолойгоо тэр нэгнийх шиг болгох гэж хичээн "хммм" хэмээн хоолойгоо засчихаад ахиад хэллээ өнөөх өөрийн нэрээ "Луис".

Чи адилхан байна гэж хэлнэ. Яг түүн шиг гэж, тэгж хэлээд хаалттай нүдээ нээлгүй хамаг биеэнд минь зөөлөн хүрнэ. Илнэ, таална, илбэнэ. Үнсэнэ, үнэрлэнэ ахиад л үнсэнэ...

Хамтдаа байж эхлэхэд л хяхтнаж дуугардаг байсан орон дээр чи намайг хэвтүүлээд хаалганы дэргэдэх сандал дээр хийж байсан өнөөх зүйлийг эхнээс нь гэхдээ илүү удаанаар бас илүү шуналтайгаар хийж эхэлнэ.

Илнэ, таална, илбэнэ. Үнсэнэ, үнэрлэнэ ахиад л үнсэнэ.

Амандаа чи нэрийг минь шивнэнэ, ахин дахин. Өөрийн нэрийг сонсож байгаа ч гэсэн өөр нэгэн гэдгийг мэдэх миний уурссандаа эсвэл шаналсандаа умалзан чичрэх уруулыг минь чи озохдоо ахиад л нэрийг минь дуудна. Минийх биш атал минийх юм шиг хэсэгхэн мөчид баярлана. Хаалттай нүдээ нээх бодолгүй ахиад эхлэх чи. Өөр нэгний нэрийг сонсож байгаа ч өрөөл бусдын орлон тоглогч гэдгээ мэдрэх ч би чиний тэвэрт байгаадаа жаргалтай байх юм. Өрөвдөлтөй хэтэрхий хөөрхийлөлтэй миний жаргалтай ахин нэгэн шөнө.

《2 жилийн дараа》

Би хар дараад сэрлээ. Чамтай хамтдаа өнгөрөөдөг байсан хэмжээлшгүй жаргалтай тэр цөөхөн хэдэн үдшийн тухай зүүдэндээ хараад сэрлээ. Жаргалтай хэмээн хэлж байгаа ч яагаад хар дарсан зүүд гэж өгүүлнэ вэ? Тиймээ яагаад юм бол? Би хариултыг нь мэдэх юм шиг байна. Учир нь би чиний дэргэд биш байна.

Дэргэд минь нойрсож буй нэгний сэтгэл хэр өвдөх нь хамаагүй би ахиад л чамайг бодож байна. Адил нэртэй болохоор нэрийг нь дуудах болгондоо би чамайг гэж төсөөлдөг. Чи биш атал шүү дээ. Ганцаардсан хэцүү үед минь гарыг минь атгаж хажууд минь үлдсэн нэгэнд үнэхээр том нүгэл үйлдэж байна хэмээн өөртөө хэлдэг ч хэлэхээс цаашгүй. Худал сэтгэл зовохоос хэтрэхгүй юм. Чи ч бас ингэж мэдэрч, ийн боддог байсан болов уу?

- Сэрчихсэн юм уу?
- Тиймээ. Сайхан амарсан уу?
- Үнэхээр сайхан амарлаа. Юу гээч өглөө сэрээд чамайг намайг ширтэж байхыг харахаар миний сэтгэл үнэхээр их догдлоод бас үнэхээр их баярладаг.
- Тиймээ яг над шиг. Би ч бас тэгдэг байсан.
- Байсан... Өглөөний кофег орондоо уух уу? Би хийгээд ирье.
- Баярлалаа Жэймс...
- Жэймс... тиймээ би бол Жэймс хэхэ...
- Өглөөний кофе? Чи надад хийж өгдөггүй байж билээ.

☆《Яаой Oneshot's》☆Where stories live. Discover now