16 : Цамц

213 43 9
                                    

"Өнөөдөр үдээс хойш 14:53 минутын үед **** дүүргийн томоохон хороололын оршин суугчид нэгэн байрнаас өмхий үнэр ханхлаад байна гэж эргүүлийн цагдаа дууджээ. Үнэр үнэртэж буй айл руу цагдаа орсон ч энэ нь удсан хоол, нохойн ялгадас биш харин ч эсрэгээрээ нас барсан өсвөр насны хүүгийн цогцос байсан байна. Цогцос олдсон даруйд нэмэлт хүчнийхэн болон мөрдөгч, хуульчид очжээ. Одоогын байдлаар хуулийн ажилчид мөрдөгч нартай гар нийлж ажиллаж байгаа гэнэ. Мэдээллийг хүргэсэн И Хаын байлаа"

"Хэргийн газар яасан?"

"Ёнжүны багынхан очиж шалгалт хийж байгаа. Энэ хэргийг гэр бүлийн хүчирхийлэлээс үүдэлтэй гэж тодорхойлсон болохоор мөрдөгчид өөрсдөө авч шалгах хүсэлтэй байсан. Яая гэж бодож байна?"

"Хэрэггүй. Үргэлжлүүлэн гар нийлээд мөрдлөгө хийнэ. Ойлгов уу?"

"Яагаад? Хэрэг мөрдөх нь бидний ажил биш шүү дээ"

"Мөрдлөгө хийх бидний ажил биш. Тийм ээ, чамтай санал нэг байна. Гэхдээ бид нэгэндээ тусладаг байх хэрэгтэй"

"Юу гэсэн үг вэ?"

"Анзаараагүй гэж үү? Тэр цогцос Ёнжүны дотны хүн байж болзошгүй. Амьгүй бие олдсон сургаар Чүэ дадлагажигчийн царай нэг л биш байгаа. Тиймээс энэ хэрэг биднийх! Учир нь хохирогчийн дотны хүн манай хамт олны нэг учир. За юу?"

"Мэдлээ! Тэгвэл би мөрдөгч нарын хүсэлтийг буцаачихье"

Хэргийн газар —

Гаднаасаа үзэмжтэй харагдах ч гаднаа нурсан балгас аятай болсон орон сууцийг цагдаа нар шар туузаар битүүмжлэн хаажээ. Удалгүй хяналт хийж байсан цагдаа дээр дөрвөн залуус ирэн өөрсдийнхөө нэр болон ямар эрх мэдэлтэйг хэлэн өнөөх нурсан балгас, хэрэг үйлдэгдсэн талбар луу нэвтрэн оров.

"Бурхан минь гэж. Энэ үнэрийг нь ээ! Хэр удчихсан болоод ингэж хүчтэй үнэртдэг байна аа?"

Бусдаасаа арай нам нуруутай залуу хамараа дарсаар ийн ярвайвал хажууд нь явж байсан бор үст "Дуугаа аяд. Хэргийн газар байгаагаа сана" хэмээн нудрана.

Цус болон хагарсан шаазан эдлэлд дарагдсан гурван өрөө орон сууцийг дөрвөн залуу тойруулан хараад удалгүй цогцос шинжлэх цагаан өмсгөлтэй залуу дээр ирэн хэд хэдэн асуулт тавьлаа.

"Юу болсон байна?" Үён хөмсгөө өргөсөөр асуувал шинжээч санаа алдсаар "Нас бараад нилээн уджээ. Багадаа тав хоног. Үнэхээр их цохилтын ул мөр байна. Тийм болохоор царайг нь ч таних арга алга. Эхлээд цусны ДНХ хийлгэж хаанахын хэн гэдэг хүүхэд болохыг тодорхойлж, цаашлаад задлан хийх хэрэгтэй"

Шинжээч гэх хэсэг бүлэг залуус ирэн аль хэдийн амьгүй болсон биеийг дамнуурга нь дээр тавин авч явах үед Ёнжүн үхэх шиг л болов.

Учир нь нас барсан хүүгийн өмссөн байсан цамц Ёнжүны Сүбинд өгсөн өөрийнх нь цамц байсан юм.

Flashback

"Сүбин-а. Хэрвээ чи ахыгаа яваад өгөх юм бол энэ цамцыг намайг гэж бодоод тэврээд унтаж байгаарай. Ойлгосон уу?"

"За ах аа. Баярлалаа" хэмээсээр цамцнаас үнэртэх Ёнжүны үнэрийг уртаа амьсгаа аван уушиглах нь тэр.

Miya: Шинэ жилиээс өмнө дуусгахыг бодно оо кк

If you and I meet again... |𝗖𝗼𝗺𝗽𝗹𝗲𝘁𝗲|Where stories live. Discover now