1. Дараа төрөл?

891 89 10
                                    

"Эрхэм дээдсээ босно уу, бид таныг бэлтгэх хэрэгтэй байна" хэмээн хэлэх хэн нэгэн хөгшин эмэгтэйн дуугаар нойрноосоо сэрэв. Нүдээ нээн хартал огт харж байгаагүй газар угтлаа. Хэдий гайхаж байсан ч орилсонгүй.

Би бол Солонгосын алдарт жүжигчин Пак Инбинь. Сарын өмнөөс шинэ төсөл дээр нойр, хоолгүй ажилласнаас болоод, ерөнхийдөө хэт их ажилласнаас болоод үхчихсэн. Хэтэрхий азгүй бөгөөд тэнэг үхэл... тэр үед тэгж үхчихсэн хэр нь одоо яагаад ийм танил бус орчинд сэрдэг билээ?

Гайхан сууж байтал нэгэн ханбугтай залуу бүсгүй миний өмнө савтай ус, даавуу авчирч тавьчхаад нүүрийг минь угааж эхлэв. Үүний дараагаар миний амыг усаар зайлуулан, тусгай бэлдмэл өглөө. Хэдий гайхаж байсан ч өмнө нь дээр үеийн кинонд тоглож байсан үеэ санан босоход яг л санаснаар минь тэр олон давхарга, ёс журмын дагуу өмсдөг ханбугын эхний давхаргыг өмсгөв. Дараагаар нь маш олон өөр давхаргууд өмсүүлсээр эцэст нь хувцаслаж дууслаа.

Одоо хийх үлдсэн зүйлс бол үс болон нүүр. Үсийг минь өөр нэгэн шивэгчин янзалж олон төрлийн алтан хатгуур хатгав. Үүний дараа хөнгөн будалт хийлгэлээ.

Өөрийгөө хэн гэдгийг мэдэхгүй ч одоо би Чусонд байна! Энэ олон шивэгчин, тайган нар болон намайг эрхэм дээдэс гэж дуудсаныг харахад ордонд амьдардаг нь гарцаа байхгүй боллоо. Авхай, татвар эм, бага хатан яг аль нь юм бол?

Шадар ахайтан бололтой түрүүний хөгшин эмэгтэй "Их хатан минь, бид одоо хатан эхийн ордон руу явж амар мэндийг нь мэдэн, зоог барих болно"

АЙН? сая их хатан гэв үү дээ? Одоо яг юу болоод байгааг сайн ойлгохгүй байгаа ч би Чусоны их хатны биед дахин төрсөн бололтой! Гэхдээ би яаж жинхэнэ хатан эхтэй уулзах юм бэ? миний уулзаж үзсэн хатан эх жүжигчин байсан шүү дээ.

~Nyeong

"Хоёр дахь амьдрал"Where stories live. Discover now