1

9 1 0
                                    

Ривенборог энэ бол миний тѳрсѳн нутаг. Ноён Хану болон хатагтай Миранда нар бол миний аав ээжээс ѳѳрцгүй хүмүүс билээ. Хану ах бол Солонгос хүн харин Миранда эгч эрлийз. Би түүнтэй л адил. Аав минь Франц улсын Парис хотдоо амьдардаг бол ээж минь Солонгос Парис хоёрын хооронд эргэлдэн суурьшдаг. Намайг жоохон байхад Хану ах намайг дагуулан Риверборогт авчран сургасан. Энэ газар бол миний тѳрсѳн нутгаас ялгаагүй юм. 15нас хүртэлээ тэнд ах эгчийнхээ эдлэнгийн газарт туслан амьдарсан бол одоо би Парист сурч байна. Аав минь намайг ѳѳр дээрээ авхыг хүссэн. Эцэг эхдээ хүлээн зѳвшѳѳрѳгдѳѳгүй жаахан охин 15 жилийн дараа аав гэдэг хүн минь намайг охиноо гэж хүлээж авч байна шүү дээ. Харин ээж бол....мэдэхгүй юм даа би анх ээжээ гэж хэлд ороогүй гэдгээ л мэддэг.

Намайг Парист ирэхэд хэдэн хүмүүс тосож авсан тэдний нэг "ноён Кобб тэр ирлээ" гэж хажуухандаа зогсох хүнд хэлэхэд тэр хүн миний ачааг авч машиндаа хийж билээ. Гайхалтай зүйл нь тэр ноён Кобб үнэндээ миний аав байсан юм.

Парист дунд сургууль бас ахлах сургуульд орсон. Энэ олон жилийн хугацаа надад тийм ч амар байсангүй. Энд сурсан цагаасаа л ѳѳрийгѳѳ бага ч болов Ази хүн гэдгээ мэдрэв. Парис бол миний тѳсѳѳлж байснаас ч илүү гайхалтай хот би багадаа Милтаун хотод очиж үзэхийг их хүсдэг байсан нүдэндээ тѳсѳѳлѳн ургуулан харж ямар үзэсгэлэнтэй болохыг тѳсѳѳлж байсан бол одоо тэр газар минь үнэндээ Парис байжээ гэдгийг хүлээн зѳвшѳѳрч байна.Эндхийн хүмүүс ч гэсэн гайхалтай найрсаг. Харин энэ том хотын хүмүүс дундаас манай багш ѳѳр байсан юм. Тэр надад дургүй яагаад гэвэл би Ази тѳрхтэй учраас бие минь ангийнхнаасаа хавьгүй жижиг бас их цагаан бумбагар хацартай. Би сургуулиа тѳгсѳх хүртэлээ зѳвхѳн Яагаад???гэхээс ѳѳр асуултгүй тѳгсѳх байх. Багш минь надад ямар ч буруу байхгүй байхад хүртэл шийтгэдэг яаж хийж байгаад л намайг доромжилдог. Сүүлдээ зѳвхѳн ээжийгээ дуудаж уулзуул гэж дарамтлах болсон яагаад тэр вэ? Сургууль дээр ээжийг минь Солонгос хүн гэдгийг бүгд хар гэсэндээ юу. Тэгвэл намайг бүгд эрлийз гэж гойчлоно. Үнэхээр сургууль тѳгсѳнѳ гэдэг амаргүй юм. Болдог бол буцаад ах эгч дээрээ очихсон.Энэ чигээрэй би 18 хүртэлээ сурлаа. Бас гэрээрээ солонгос хэл сурч сайн мэдэхгүй ч ѳѳрийгѳѳ их сайн сурсан гэж бодож байна. Бас ээж ѳмнѳхѳѳ бодвол арай удаж байж ирдэг боллоо. Энэ удаа тэр 2сар ирсэнгүй түүнтэй тийм ч дотно биш ч миний ээж гэдгийг хэн ч ѳѳрчлѳж чадахгүй шүү дээ."Тэр надтай хамт явах болно." ээжийн чанга дуу гарахад л би түүнийг ирсэн гэдгийг мэдсэн юм. Түүнтэй мэндлэхийн тулд ѳрѳѳнѳѳсѳѳ гарахад ээж хѳмсгѳѳ зангидан ууртай харагдана. Намайг мэндлэхэд ээж хариу мэндлэн надаас сургууль чинь хэр байгааг асуув. Би хэлж чадсангүй үнэндээ хамгийн сүүлд би шалгалтандаа 100 авахад багш минь намайг дуудаж олон асуултаар бѳмбѳгдѳн түүнд нь хариулж чадаагүйгээс болж 70 авсан тухайгаа хэлж зүрхлэсэнгүй. "Бүх хувцас авч явах зүйлсээ бэлд бид маргааш ѳглѳѳний нислэгээр явах болно." гэж хэлэхэд нь би гайхаж байсан ч аав юу ч хэлэлгүй ѳрѳѳндѳѳ орчихов. Магадгүй миний энд байх хугацаа ингээд дуусаж байх шиг байна.

- Сѳүл 2019.01.15......19:30

Ээж: Одооноос чиний солонгос нэр Хан Бека хүмүүс нэрийг чинь асуувал намайг Бека гэдэг гэж хэлээрэй.

Би: Заа ээжээ

Ээж: Чиний солонгос хэл их сайжиржээ.

Би:Тийм гэж үү. Би их бэлдсэн.

Ээж:Одоо хоёулаа шинэ гэртээ очих болноо. Чамд амар байх гэж бодоод би сургуультай чинь ойрхон байр авсан.

Сөүл бол миний бодож байснаас жаахан жижиг ч тѳсѳѳлж байсныг минь бодоход их үзэсгэлэнтэй юм. Ѳндѳр ѳндѳр барилга нь Парисаас дутхааргүй харагдаж байна. Надад таалагдаж байна.

Сѳүл 2019.01.20 07:00

Би ѳнѳѳдѳр шинэ сургуульдаа сурна. Формын хувцас нь дажгүй санагдаж байгаа. Сургууль руугаа орхоос ѳмнѳ хажууханд нь байх дэлгүүр лүү ороход нээх хүн байсангүй харин худалдагч эмэгтэй намайг хараад англиар "Сайн байна уу ѳглѳѳний мэнд" гэж мэндлэхийг нь сонсоод би шоконд орчих шиг. Тэр хүн намайг гадаад хүн гэж бодож. Тэндээс шоколадтай сүү аваад сургуулийн үүдэнд ирээд орох үгүйдээ эргэлзэж эхлэв. Хэрвээ дахиад хүүхдүүд багш нар минь намайг гадуурхвал яанаа. Би үнэхээр гадаад хүн шиг тэдэнд харагддаг бол яах вэ. Намайг шоолох байх. "Хан Бека муу эрлийз бохир цуст үгүй ээ дахиад л биш шүү." Буцаж ѳнѳѳх дэлгүүр лүү ороод үүдэнд нь байх нарны шилээс нэгийг мѳн маск аваад зүүхэд миний царай бусдад харагдахгүй байна. Одоо арай л дээрдэж байна.Багшийг дуудахад итгэлгүйхэн хаалга татан дотогш ороход хүүхэд бүр надруу харна

Багш: Заа хүүхдүүдээ ѳнѳѳдрѳѳс эхлэн манай ангид шинэ сурагч ирж байгаа юм байна. Ороод ир.

Багш: За ѳѳрийгѳѳ танилцуулаарай.

Би: Сайн байцгаана уу. Намайг Беми......Хан Бека гэдэг.

Багш: Бека чиний нүүр зүгээр үү анги их халуун ядаж шилээ авч болно шүү дээ.

Би: Зүгээр дээ багшаа би харин харшилтай юмаа.

Багш: Тэр хойно хоосон ширээн дээр суучих. Заа хичээлдээ оръё маргааш шалгалттай гэдгээ мэдэж байгаа биз.

Ѳнѳѳдрийг их дажгүй давж чадлаа. Хүүхдүүдийн сонжсон харцийг эс тооцвол бас ширээнийхээ хамтрагчтайгаа яриа ѳрнүүлж чадсан энэ нь илүү амар юм.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Jan 15, 2022 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

The Ugly Duckling Where stories live. Discover now