013.

318 40 11
                                    

Зул сарын баяраар шинэ он гараад болох хамгийн эхний тэмцээний тов зарлагдав

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Зул сарын баяраар шинэ он гараад болох хамгийн эхний тэмцээний тов зарлагдав. Нэгдүгээр сарын дунд хичээл, бэлтгэл эхлэнэ гэхээр тэмцээн түүнээс хагас сарын дараа болно гэсэн үг.

Зуслан дээр байхдаа Чанёол руу зурвас бичсэн ч урт үргэлжилж чадаагүй. Тэр нэг л ёоозгүй хариу өгөөд байхаар нь би шантарчихсан юм.

Жонил багш бүлгэм рүү зурвас бичиж тэмцээний удирдамж явуулсан болохоор нь шалтаг гаргахаар зориг шулуудлаа.

Eunso_J7ng:
"Хая, юутай"

Зурвасаа биччихээд явуулахдаа бөмбөрдөх мэт хүчтэй цохилох зүрхэн тушаанаа гараа тавиад, гүнзгий амьсгаа авлаа.

Удсанчгүй хариу ирнэ.

Chanyeol61.Park
👍

Eunso_J7ng
"Тэмцээний тов зарлагдчихаж харсан уу? Дүүргээс гарсан эхний 2 баг хотын нэрэмжит гээд цаашаа явах юм билээ."

Chanyeol61.Park
"Бэлтгэлээ сайн хийгээд дүүргээсээ гараарай."

Eunso_J7ng
"Заа, чи ч гэсэн❤️"

Зүрхтэй зурвас илгээснийхээ дараа хэрэггүй ч тэгэж үү гэж харамсахад хүрлээ. Учир нь Чанёол хариу өгсөнгүй. Өмнөх удаад түүнээс войс зурвас авчихаад баярлаад чанга орилоход өрөөний урдуур ах явж таараад сонсчихсон. Юм хэлээгүй ч гэсэн надад эвгүй санагдсан юм л даа. Тиймээс сэтгэл хөдлөл, хариу үйлдлээ хянаж сурч байгаа.
-
Бичээчийн талаас.
Он солигдох өдөр ирлээ. Удахгүй бүгд хорвоод нас нэмж, өсөж томорно. Бусдаас ялгаатай нь Инсү шинэ жилийн баярт их ач холбогдол өгдөг бөгөөд 17 насны босгыг алхах гэж байгаадаа их догдолно.

Арван хоёрдугаар сарын гучин нэгний өглөө тэрээр эртлэн босч, ээжтэйгээ хамт ширээ засах хоолоо бэлдэв. 2-3 цаг зогсоогоороо хоол бэлдсэн Инсү он солигдохын өмнөхөн ёроолгүй ходоодтой мэт иддэг аж.

We Young |PCYWhere stories live. Discover now