Хэсэг 11

911 115 5
                                    

"Ёоо та яаж намайг ганцааранг минь үлдээж чадаж байнаа"

Мингигийн эцэс төгсгөлгүй гомдоллох нь өглөөний 8 цагаас авхуулаад 10 цаг хүртэл үргэлжилж байгааг хэлэхэд таатай байна.. Тэр ширээний урд явган суух хэдий ч өндөр болохоор ширээ ч түүнийг халхалж чадахгүй байгаа нь инээдтэй.. Тэр ширээний тавцан дээр хоёр гараа тавин толгойгоо тулангаа хамаг нүүрээ үрчийлгэн уруулаа унжуулсаар л..

Гэтэл толгойнд өчигдөр Үёнд зальдуулсан тухай л бодогдон уурын галт уул дэлбэрэх гэж байгаа мэт л санагдах шиг..

"Тэр газар орхиогүйд баярла чи"

Минги хэсэг чимээгүй болсноо нэг хуруугаараа надруу заан гэнэт л худлаа уйлж байсан царайнд нь гэрэл тодрон

"Тийм юм байнашд. Намайг хаяагүй байж"

Түүний энэ зан үнэхээр жоохон хүүхэдтэй хамт ажиллаж байгаа юм шиг л санагдуулах юм.. Насаар дүү хүмүүс бүгд ийм болчихсон хэрэг үү? Бурхан минь.

"Одоо тайвширсан уу"

Гэтэл тэр нүдээрээ инээчихээд толгой дохин одоо л нэг юм ширээндээрээ очин ажлаа хийх гэж байгаа бололтой бичиг цааснуудаа овоолон урдаа тавина... Тэр байхгүй байсан бол би өдийд уйдсандаа аль хэдийн үсээрээ өөрийгөө боочих байсан байх тиймүү?

"Гэхдээ өчигдрийн залуу дүү чинь юму нэг гэрт байсан?"

Юу ч гэж хэлэхээ мэдэхгүй нь.. хэдий түүнд бүх үнэнийг хэлмээр байсан ч тэр үүнийг хүлээн зөвшөөрөхгүй нь мэдээж.. Үргэлж л хэн нэгнээс болж шархалж байсныг тэр мэддэг болохоор.. Азаар тэр хүн Үёон гэдгийг мэдээгүй нь сайн хэрэг биздээ? Жүжиглэлт дуусах хүртэл л түүнд худлаа ярьчихвал гэмгүй байх..

"Таньдаг хамаатны дүү"

Гэтэл тэр толгой дохин хариултанд минь тийм ч их ач холбогдол өгөхгүй байгаа харагдав..

"За өнөөдөр хэдэн хүнд үзлэг хийхвэ?"

Тэр урьдын л адил эрч хүч дүүрэн гэрэлтсэн нүдээрээ надруу ширтэн өөр зүйлд анхаарлыг минь сатааруулахгүйг хичээж байгаа мэт.. Түүншиг хүнтэй таарчихдаг би ч азтай хүн юмдаа..

Цаг урсаж байгаа мэт л нэг мэдэхэд хоолны цаг болчихож.. Хамт ажилладаг бүх хүмүүс ресторанд хооллохоор болон бүгд ажлаасаа гарч байтал Үёон хаалганы хажууд дуу сонсон доош ширтээд зогсож байгаа харагдав.. Тэр бас юугаа бодоод байгаа юмбол?

Минги түүнийг аль хэдийн анзаарчихсан бололтой намайг хөнгөхөн нудраад

"Эгчээ нөгөө дүү чинь үү"

°Begin Again°Where stories live. Discover now