~🤍
Сэтгэлдээ хэн нэгнийг тээгээгүй тийм нэгнийг олж дурлана гэдэг боломжтой болов уу?
-:-
"Чи тэрэнд тийм сайн юм уу?"
Савлуур дээр суух ахлах ангийн охин нөгөө талд суух нэгэн хөвгүүнд хандан ийн асуув.
"Сайн, магадгүй тэрнээс ч илүү байх."
"Хайртай гэсэн үг үү?"
"Тиймээ.."
Хөвгүүн ямар ч эргэлзээгүй ийн хариулбал охин түүн рүү инээмсэглээд,
"Тэр тэгвэл чамд сайн болов уу?" гэж дахин асуулт тавив.Харин энэ удаад хөвгүүн хариу хэлсэнгүй.
Түүний энэ дуугүй байдлыг харан суух охин бол ахлах сургуулийн төгсөх ангийн сурагч Кан Вүжү /Kang Woo-Joo/Харин өөрийнхөө сэтгэлд эргэлзэхгүй ч хайртай охиныхоо сэтгэлд эргэлзэн суух нэгэн бол Вүжүгийн ангийн хөвгүүн И Суху /Lee Soo-ho/
Вүжү түүн рүү харсан чигтээ үсийг нь зөөлөн арзайлгаад, хөнгөхөн инээд алдан,
"Эргэлзэж гэнэ. Алив, явцгаая, хичээл орлоо" хэмээн савлуураас босон сургуулийн зүг алхаж эхлэв. Харин Суху түүний ард чимээгүйхэн даган алхана.Вүжү хэсэг алхаж байгаад алхаагаа удаашруулахад Суху удалгүй түүнтэй зэрэгцэн ирэв. Энэ үед Вүжү үл ялиг инээмсэглэл тодруулаад Сухугын гараас сугадан өөртөө наагаад,
"Энэ хүүхдийг дээ, ганц асуултаас болоод урвайчих юм. Би санаатай асуугаагүй шүү. Зүгээр л чамайг Им Сэмигийн араас ингэж их гүйж байхыг хараад найзын хувиар санаа тавиад л асууж байна." гэхэд,"Яагаад эргэлзсэнээ мэдэхгүй юм. Чи мэднэ дээ, Сэми бид хоёрын харилцаа их төвөгтэй.." хэмээн өгүүлээд дуугүй боллоо.
Үүнээс хойш хэн хэн нь үг дуугарсангүй явсаар тэд ангидаа орж ирэн өөр өөрсдийн суудалдаа суулаа. Вүжү нэг дэх салааны хоёрт суух бол Суху дөрөв дэх эгнээнд суудаг аж. Вүжүгийн дэргэд ангийн дарга гэх үсээ дээш шуун боосон даруу төлөв эелдэг охин сууж байх ба тэрээр номоо шагайн завгүй сууна. Харин Сухугийн дэргэд суух охин урт хар шулуун үстэй, үсээ задгай тавин уруулаа тоор жимс мэт ягаан өнгөөр уусган будаж, дүрэмт цамцныхаа эхний хоёр товчийг тайлсан нь түүний зөөлөн цагаан арьс, илт харагдах түүний эгэм мөн хүзүүндээ зүүсэн жижигхэн хэр нь тансаг харагдах зүүлтийг нь тодруулж, түүнийг яагаад ч юм үнэхээр төгс харагдуулж байлаа. Охин тэднийг гаднаас орж ирснээс авхуулан суудалдаа суух хүртэл нь тасралтгүй ажиглаж байгаад дэргэд нь ирэн суух Сухуд хандан,
"Яагаад үргэлж Вүжүтэй хамт явдаг юм?" хэмээн асуулт тавилаа.
YOU ARE READING
Fairytale [Ongoing]
Teen FictionӨөрийнхөө сэтгэлийг ч мэдэхгүй хүн өрөөл бусдыг хайрлана гэдэг юу л бол.. ~🤍