шинэхэн ажил

7 0 0
                                    

Сайн байна уу? Намайг Ха Ина гэдэг. Би энэ жил Канад улсын Торондо сургуулийг нүүр будгийн артист мэргэжилээр төгссөн. Багаасаа энэ чиглэлээр их сонирхолтой байсан л даа. Өөртөө итгэлгүй батгатай илүүдэл жинтэй миний хувьд гадаад төрх маш чухал санагддаг болсон. Хүмүүс гадаад төрх чухал биш шүүдээ гэж хэлдэг ч яг үнэндээ хүн бүр л гадаад төрхийг хардаг шүүдээ. Ийм учираас би өөрийгөө их идэхээс хязгаарлаж, батгатай нүүрээ цэвэрхэн болгох бүхий л аргыг хэрэгжүүлж, илүү их өөртөө итгэлтэй болохын тулд мэдлэг боловсрол их хуримтлуулсаар одоогийн би гэдэг хүнийг бүтээсэн юм.

Одоо би өөртөө бүрэн дүүрэн итгэлтэй нэгэн болсон. Галбираа олохын тулд бүжгээр хичээллэдэг болоод сүүлдээ бүр бүжгээс аз жаргалыг мэдэрдэг болсон.
сургуулиа төгсөөд Солонгост ирсэн боловч одоогоор доривтой ажил олоогүй л байна. Саяхан биг хит энтертайнмент руу ажилийн санал явуулсан. Мэдээж тэнцэнэ гэдэг хэцүү л байх гэхдээ бага зэрэг найдвар байна.

Нэгэн өглөө сэрээд файлаа шалгатал биг хит энтертайнментаас та тэнцсэн гэсэн захидал ирсэн байв. Бурхан минь би тэнцэж чадлаа шдээ. Маргааш өглөө 8н цагт ажилийн байран дээрээ бэлэн байх ёстой гэж байна. Өнөөдөр тааваараа сайхан амарч авийдаа. Гэхдээ би биш хит энтертайнментийг сонсож байсан ч нээх сайн мэдэхгүй. Магадгүй судалж үзэх хэрэгтэй байх. Ажилдаа газраа я сайн мэдэхгүй байвал онигоо биздээ.

Зөндөө л хамтлагтай юм. Олон царайлаг залуус даанч би царайг ялгахгүй нь харамсалтай. Бүгд л адилхан санагдаад болдоггүй. Орой нь сайхан хоол захиалж идчихээд маргаашийнхаа хувцсыг бэлдээд эртхэн орондоо орохоор шийдэв.

Зиаа Ха Ина амжилт. Маргааш сайн хичээгээрэй 😊

sweetie make uperWhere stories live. Discover now