Би сэтгэлдээ үргэлж ганцаараа байдаг болохоор биеэрээ ч бас ганцаараа байхаас айдаг. Сэтгэлийг минь дулаацуулах хүн энэ дэлхийд алгаа эсвэл би учраагүй яваа юм болов уу. Сэтгэлдээ ганцаардсандаа үхэх нь. Би юу хийх вэ? Би хэн нэгнээс хайр хүссэнгүй зөвхөн миний төлөө гэсэн сэтгэл л хүслээ. Даанч хэн ч алга. Би юу хийх ёстой вэ? Найз гэж пайз зүүсэн биш миний сэтгэлд хамт байх хүн байгаа болов уу? Ганцаардмал амьдралаас залхаж байна. Даанч би өөрөө энэ байдлаас гарж чадахгүй юм. Яах вэ? Энэ бүхнийг би л өөрийгөө өөрчилж засаж болохоо мэдэж байгаа ч яаж засаж өөрчлөгдөхөө мэдэхгүй байна. Намайг өөрчлөх хүн байна уу? Би сэтгэлээ бусдад нээхээс айдаг учир нь ихэнх нь шархлуулж л чаддаг, маш цөөхөн гайхамшигтай хүмүүс хэн нэгний сэтгэлийг эмчилдэг. Миний сэтгэлийг эмчлэх цагаан хадтай баатар эсвэл улаан нөмрөгтэй эрлэг байна уу хамаагүй зүгээр л над дээр хүрээд ирээч. Ганцаараа биш л бол бусад нь хамаа алга.
YOU ARE READING
Новш
Short Storyамьдрал бүхэлдээ новш болж байна. Хха энэ зүгээр л галзуу хүний өдрийн тэмдэглэл. Уншсан бол зүгээр л өөрийн мэдрэмж эсвэл бодлоо хуваалцаарай.