Watanabe Haruto
×
Kim Hayeon♡
Өглөөнөөс хойш зогсолтгүй орсон цас түрхэн зуур тогтон хот тэр чигээрээ цагаан өнгөөр хучигдсан байх аж.
Өдөржин цонх ширтэн хэн нэгэнийг хүлээн суусаар нар жаргах дөхжээ. Эцэст нь тэр нааш ойртон алхаж явааг харан би аль болох хурдан хувцаслаад гарлаа.
" Вуааа, манай жоохно алхаж байна " урд минь зогсох хөвгүүн инээмсэглэн ийн хэлээд над руу ойртлоо.
"Тийм ээ одоо зүгээр алхаж чаддаг болчихсон. Бие маань өдөр өдрөөр сайжирч байгаа"
" Гарч ирнэ гэж найдаагүй ч ингээд урд минь зогсож байгаа болохоор баяртай байна " гэж хэлэн үсийг минь сэгсийлгэн илнэ.
Яг л жоохон хүүхэд шиг түүнд эрхлэн хэсэг зогсоод бид цааш алхлаа. Цас дахин зөөлхөн бударч эхэлхэд би зүүсэн том цагаан ороолтондоо шигдэн даарч байсан ч тэвчээртэйхэн араас нь даган алхсаар.
" Энэ цас энэ хаврын сүүлчийн цас байх "
"Тийм ээ"
" Цас хайлж дуусах үед би ч бас алга болно гэдгийг мэдэж байгаа биздээ? "
"Тийм ээ"
,түүний хэлсэн үг, асуулт болгонд нь би ганц л үгээр хариулна.
" Хагалгаа чинь амжилттай дуусаад, чи одоо бараг эдгэрсэн. Тэглээ ч гадаа дулаарч байгаа болохоор одоо чиний над дээр очих ээлж. Би хүлээж байя "
"Ойлголоо, надад захих зүйл байхгүй юу? Би очихдоо аваад очьё "
Тэр толгой сэгсрэн " Байхгүй ээ " гэх нь тэр.
Дахин чимээгүй ноёрхож эхлэлээ...
Өмнө минь алхаж байгаа нэгнээс өмнө дандаа дулаахан энерги цацардаг байсан сан,
Одоо нэг л дүнсгэр хүйтэн.
Цасан дээр гутлын мөрөө гаргаж тоглох дуртай байсан юм сан,
Одоо цасан дээр гарах гутлын мөр түүнд минь алга.
Сүүдрээрээ тоглодог байсан юм сан,
Одоо түүнд минь сүүдэр ч алга."Харү, салах ёс хийх гэж ирсэн байх нь ээ..." гэж асуухад тэр дороо зогсон над руу иргэж хараад,
" Төрсөн өдөр чинь болохоор, мэнд хүргэх гэж ирсэн юм " гээд инээмсэглэнэ.
Би эргэн тойроноо ажиглан "Энэ газар..."
" Санаж байна уу? "
_
" Жижигхэн Хаёнд төрсөн өдрийн мэнд хүргэе "
"Хөөх энд гоё юм аа"
" Тийм байгаа биз, эндээс одод маш тод харагддаг юм "
Бяцхан охин анх удаа ийм их од харсандаа баярлан дороо үсрэнэ.
" Жил болгоны төрсөн өдрөөр чинь би чамайг энд авч ирж байя "
"Амлаж байна уу?"
" Тийм ээ, амлаж байна "
_
Охины нүдэнд нулим хуран тэнгэр дахь оддыг ажиглан инээмсэглэнэ.
" Амлалт минь үүрдийнх биш байсанд уучлаарай. Сүүлийн удаа ч болов энд авч ирэх гэсэн юм "
Би гуйсан учраас тэр өдийг хүртэл энд байгаа юм. Харин одоо түүнийг явуулах цаг нь болсон бололтой.
Тэд өөд өөдөөсөө ширтэлцэн зогсоно.
Охин нулимсаа шудран сүүлийн удаа түүний энгэрлүү тэмүүлэнэ.
Тэр хүрч чадсангүй... Дулаахан тэврэлт мэдэрсэнгүй,
Хайрт нь түүний нүдэн дээр замхран алга болох нь тэр...
Одоо чиний над дээр ирэх ээлж болохоор, хүлээж байя жоохно...
> For my little girl Kim Hayeon <
2022.04.16
YOU ARE READING
Treasure Oneshots || mgl
ContoГанц хэсэгт бичвэрүүдийг маань таалан соёрхоно уу~ [Хэсэг болгон дээр гарч буй үйл явдал, байршил, бусад дүрүүд зэрэг бүгд зохиомол болохыг анхаарна уу!!!]