Эхлэл

52 2 0
                                    

       Би тэр жил 19настай байсан юм. Амьдрал нэг л учир шалтгаангүй өрнөөд л ямар ч хичээл зүтгэлгүй анимэ үзэж тоглож хичээлээ урсгалаар нь л явуулж байсан үе гэвч энэ бүхний шалтгаан нь
Их сургуульд орсон жилдээ ч тэр төгстөлөө тусдаа гарахгүй гэж шийдээд хичээнгүйлэн суралцаж найз нөхөд хайж амьдралдаа анх удаа эрх чөлөөг мэдрээд нэг л өөрийгөө бие даасан юм шиг санаж явахдаа буруу хүнтэй нөхөрлөсөн юм. Хичээлээ сайн хийгээд тэтгэлэг авчихвал гадагшаа яваад ээжийнхээ ачийг хариулна гэж их боддог байж. Тэгсэн ч сэтгэлийн минь буланд хэн нэгнийг чин сэтгэлээсээ хайрлаж үзэхийг маш их хүснэ. Романс их үздэг байсан болоод ч тэр үү хайрлуулахыг хайрлахыг маш их хүсэж эхэлсэн. Магад өөр орчинд ороод бусдын хайр дурлалыг хараад зүгээр л атаархсан байх. Их сургуульдаа хичээлийн бус чиглэлээр найз нөхөдтэй болж тэр дундаасаа нилээн нийтэч жаахан эршүүд ч юм шиг нэгэн охинд татагдаж эхэлсэн. Түүнийг Нами гэдэг. Хар урт үстэй 170см өндөртэй өөртөө итгэлтэй шулуухан охин байсан. Хамт байх тусам дотносож байгаа юм шиг санагдаж байсан ч тэр нь зөвхөн миний хувьд л байлаа. Түүний ахлах сургуулийн найз гэж залуу бас байсан юм удах тусам бидний биш тэдний харилцаа гүнзгийрч аажмаар би нүдэн дээрээ шохоорхсон түүнийгээ өөр нэгний хайрлахыг харлаа. Магадгүй би шархлаагүйг бодоход тийм ч их хайрлаагүй байх.
Тэдний үерхэл улам бат бөх болоход би хэдийнээ тэдний хамгийн сайн найз итгэдэг хүн болчихсон байсан. Тэгээд л аажмаар мартаж өөр нэг хөөрхөн охинтой үерхсэн ч халамжгүй анхаарал тавьдаггүй гэх шалтгаанар хаягдчихлаа.. Гэхдээ л сонирхол татахгүй байсан шүү дээ
Гэртээ орой л очоод өглөө эрт гардаг байлаа. Нами болон түүний найз залуу тэдний найзуудтай өдөржин хамт байдаг болов. Би ч тэр дундаас Широ Цүкихара, Райто Шүнжи гэх амьдралынхаа найзуудыг олж авсан. Тэгээд гэрийнхандаа хичээлээ тасалсан ч хэлдэггүй, аажмаар хичээлээ ч орхигдуулж эхлэсэн. Яахавдээ залуу насны ганц хоёр юм байх гэж бодоод найзуудтайгаа хөгжилддөг байлаа. Сүүлдээ бид нар караокэ орж ууж хийцгүйрдэг болсон. Тэндээс л би байж болох хамгийн новшийн байдалд хүрлээ гэж боддог. Бүгд нилээн халсан тэгээд л охидуудаа хүргэж өгчихөөд эрчүүдээрээ сууж байлаа би ч нээх ууж чаддаггүй болохоор манарчихсан хальт сонсохнээ Намигийн найз залуу Намигийн талаарх бүхий л гомдлоо ярин уйлж байгаа нь харагдана. Түүнд худлаа хэлсэн талаар тэднийг унтахад Намигийн анхных биш байсан талаар.. би тиймэрхүү асуудлыг жаахан гайхдаг. Заавал ганцхан хүнээр амьдралаа төсөөлөөд ганцхан хүнд амьдралаа холбоод тэгээд ч хэн хэнийхаа итгэлийг даагаад явах хүн ховор шүү дээ түүнийг жаахан ойлгоосой гэж хүслээ. Гэсэн ч болсонгүй тэр улам уурлаж өөрийнхөөрөө зүтгэсээр хэтэрхий зөрүүд юм. Тэгээд намайг тасрах дөхөхөд тэрний надад хэлсэн зүйл бол "чи биеэрээ мэдрээд үз" байсан. Эхлээд ойлгох ухаан байгаагүй ч өглөө нь би бүгдийг ойлгосон. Галзуу новш..
Би чин эрэгтэй хүн шүү дээ яагаад намайг .. надад ингэж хандаж байгааг би сайн ойлгохгүй юм. Эмэгтэй хүнтэй ч ойртож үзээгүй бахархлыг минь уландаа гишгэлчихэж. Түүнийг үхтэл нь зодох хүсэл байсан ч бие минь санаснаар болсонгүй. Бодоод байхад тэр Намид шарлахаж гомдсондоо үүнийг хийх зоригтой болсон юм болов уу гэж бодсон. Хамгийн адгийн зүйл бол энэ бүхний дараах байдал. Хамт хоносон найзууд бүгд бидний дунд болсон зүйлийг мэдэж Нами ч бас хэлэхэд тэр залуу надруу болон архируу буруугаа чихэж би өөрийнхөө ижил хүйстэн гэдгээ нууж байгаад түүнийг согтууд нь хүчилсэн урхидсан болчихсон юм. Надад тэдэнд тайлбарлаж хэлэх хүсэл төрөөгүй ой гутсан.. шантарсан залхсан бүх зүйл утгагүй болчихсон Нами үнэхээр гомдож намайг үзэн ядаж байсан нь л надад хэцүү байлаа сүүлдээ үнэхээр л миний буруу юм шиг санагдаж тэднээс зугтах боллоо. Нами түүнийг уучилж тэд дахин хамтдаа байж эхлэхэд л би хайр ч тэр итгэл ч тэр байдаггүй бид зүгээр л өөр өөрсдийгөө хуурч амьдардаг гэдгийг 18насныхаа хавар ухаарсан юм...

      Хайраас ч тэр дур хүслээс тэр ой гутаж амьдралаас сайн сайхныг мэдрэхгүй нь гэж бодож байсан надад дахин нэг хавар хайр дагуулан ирж билээ.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: May 20, 2022 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

УналтWhere stories live. Discover now