[3]

126 19 5
                                    

Цонхоо онгорхой орхисон чигтээ унтчихаж.
Бие аль хэдийн хүйт даагаад гар цэл мөс болчихсон байх аж.

Чи миний дэргэд байсан бол цонхыг минь хаагаад дулаан хөнжлөөр хучаад, юу юунаас илүү дулаахан илчтэй тэврэндээ багтаан бүүвэйлээд, өглөө сэрэхэд минь өхөөрдөм гэгч нь гараа урдаа барьчихаад донтуулам хоолойгоороо толгой эргэтэл үглэх байсан биз?

Яагаад ч юм хариулт нь дахиад л "Тийм" байх юм.
Чиний тухай бодсон бодол асуулт болгоны минь хариулт яг л ид шид мэт үргэлж л "Тийм" байх юм.

Дахиад л бороо орж байна. Хэд хоног үргэлжилсэн бороотой бололтой. Тэнгэр цэлмэх янз алга.

Хоолой зовиурлан өвдөж, толгой янгинаж байсан ч өөрийгөө хүчлэн босоод зузаан хувцас өмсөөд гарлаа.
Харин энэ удаад шүхрээ мартсангүй.

Чамайг гэх сэтгэл минь арай дээрдсэн юм болов уу? эсвэл зүгээр л миний өөрийгөө хуурж байгаа тэнэглэл үү?

Гадаа гарахад бороо орсноос үүдэн чийгний үнэр үнэхээр сэтгэл тайтгаруулам үнэртэнэ.

Хамгийн ойр харагдсан 24 цагийн дэлгүүр оров. Ямар нэгэн эм авах гэсэнгүй. Харин ороход шууд харагдах зайрмагны хөргөгч рүү зүглэлээ.

Зүгээр л нүдэнд харагдсанаа авахыг хүссэн ч дахиад л чи бодогдоод байх юм.

Өөртөө шоколадтайг, харин надад гүзээлзгэнэтэйг авчихаад инээмсэглэн над дээр ирдэг байсан чиний царай, гүзээлзнэнэтэй зайрмагаа над руу сунгах чиний дулаахан гар.

Бүх л зүйлс чамайг санагдуулаад байхад би яах ёстой юм?

Гэртээ орж ирээд авсан зайрмагаа ширээн дээр тавиад хамгийн түрүүнд шоколадтайг нь задлав. Хоолойгоо өвдөж байгааг хүртэл үл тоож арай гэж хүйтэн зайрмаг хоолойгоороо давуулна.

Буцан цонхоо томоор онгойлгож бичиж байсан зүйлээ үргэлжлүүлэхийг оролдлоо.

...Өөдгүй амьтан минь! Би одоо чиний дуртай шоколадтай зайрмагийг идээд сууж байна. Юунд нь дурлаж идээд байдаг байна аа? Уг нь өмнө нь чамтай хамт идээд суухад амттай байсан ч одоо ёстой муухай байна.

Харамсчихлаа байна. Хайран мөнгө. Хоолой рүртэл зовиурлан өвдсөн ч идэж байхад.

Чи ер нь харамсаж байна уу? Намайг ингээд энэ хүйтэн өрөөнд хүлээлгэж байгаадаа? Гэмшихгүй байна уу? Мангар амьтан! Намайг орхиод явахдаа харамссан уу?

Уг нь захидал бичиж байгаа ч хэлний хичээлдээ муу байсан болохоор чамаас л юм асуугаад байх юм.

Одоо ч бас чиний тухай дурсамжууд толгойд эргэлдээд эхэллээ.

Өглөө даарч сэрэхдээ чамайг үгүйлээд л, дулаан хувцас давхарлаж өмсөж байхдаа хүртэл намайг нэг удаа тэгж өмссөн байсныг минь хараад "гахай" гэж хэлчхээд ганцаараа минут хэртэй инээж байсныг чинь ч бас, дэлгүүр орохдоо ч чиний дуртай амттанг бодоод. Би яг галзуурсан байх.

Чамаар өвчилчихсөн байх.

Чи санаж байна уу? Цэрэгт явсан үед чинь галзууртлаа санаж байсан ч хичээлээс болоод очиж чадахгүй болохоор чам руу захидал илгээж байсныг.

Чамаас зөндөө гоё үгтэй хариу захидал хүлээж байсан ч чи үг үсгийн алдааг минь засаад доор нь ердөө л "Хайртай шүү" гээд биччихсэн байж билээ.

Гэхдээ би гомдоогүй ээ. Ард нь тэр том гараараа арай гэж зурсан уу гэлтэй зөндөө олон хөөрхөн зүрх байсан болохоор би чамайг уучилсан юм шүү.

Магадгүй одоо үргэлжлүүлээд биччихвэл 1-р ангийн хүүхэд шиг юм биччихэж магад.

Тэгвэл тэнгэрт байгаа чамд хүртэл дахиад шоолуулж, үг үсгийн алдаагаа засуулна биз"

Өнөөдөр дахиад л захидлаа дуусгаж чадахгүй нь бололтой. Гар салгалаад эхэллээ. Чи яг юу юм бэ? Чамайг бодоод одоо ч баярлаж догдолдог хэвээр.
Ийм байхад намайг яагаад орхиод явчихсан юм бэ?

Одоо харин унтмаар байна. Чамайг зүүдлээд дахиж сэрмээргүй байна. Зүүдэндээ ч болов чамайг ханатлаа тэвэрмээр байна.

Унтах гэж байхад минь хүртэл чи бодогдоод байна.

Харин энэ бол өнөөдрийн чиний тухай бодох сүүлчийн бодол юм шүү!

"I Love You 3000"

– Photo by whiteheart 🤍

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

– Photo by whiteheart 🤍

|2022.06.07
Бороо ороод гадаа ч ёстой гоё байна даа тийм ээ 🥺!

ХүлээлтWhere stories live. Discover now