Эхлэл

230 58 4
                                    

   "Энэ одоо юу вэ?" гэсээр ажлын газраас бидний хуримын ойд зориулан өгсөн бэлгийг тэвэрсээр нөхөр минь нааш ирэхэд нь би чипсээ амандаа хийсээр "Ажлаас өгсөн юм" гэхэд "Бидэнд үү?" гэсээр өнөөхийг чинь юу юугүй задлах гэв.

Тэгэхээр нь би гялс ухасхийн өндийгөөд түүнээс бэлэгээ шүүрч аваад "Хүний бэлгийг яагаад дураараа задлах гээд байгаа юм!" гэхэд нөгөөх чинь "Хуримын ойн бэлэг гэхээр бидний бэлэг юм байгаа биз дээ? Алив аваад ир! Задлаж үзмээр байна" гэсээр шүүрээд авав.

"Өгөөдөх наадхаа!" гэж орилсоор түүнтэй бэлэгээ булаацалдан ноцолдож, нааш цааш татсаар байтал сүүлдээ өнөөх бэлэгний хайрцаг нь ч эдрээд энэ тэрүүгээр доторх юм нь асгараад гараад ирэв.

Би: Чи наадхаа эвдэлчихлээ шүү дээ!

- Би ямар эвдэлсэн юм уу? Чи өөрөө л галзуу зодооны нохой шиг нааш цааш нь урж тасдаад хаячихлаа.

Тэгэхээр нь би түүн рүү "Чи юу гэнэ ээ! Юу гэсэн бэ? Чамайг ч гэсэн хэдэн тийш нь урж тасдаад хаячихья л даа! Алив нааш ир" гэсээр ухасхийхэд өнөөх чинь орилоод л зугтаачихав. Би ч мөчөөгөө өгөхгүй удтал орилолдож, хөрш айлууд цагдаа дуудтал хөөцөлдөж сүүлдээ ядраад хоёул буйдангийнхаа хажууд ядраад унаад өглөө. Хэсэг чимээгүй амьсгаагаа дараад хэвтэж байтал нөхөр ч босч өнөөх хаа сайгүй шидлэгдсэн бэлэг дээр очихоор нь би ч бас араас нь очоод харсан дотор нь юу нь мэдэгдэхгүй баахан камерийн бичлэгээс авсан юм уу гэмээр зурагтай зургийн цомог, бас жижигхэн дэвтэр байж байв.

Өнөөх дэвтэрийг нь нааш цааш тойруулан харангаа "Энэ одоо хуримын ойн бэлэг үү?" гэхэд нь би "Андуураад хийчихсэн юм байх даа? Хоосон дэвтэр байна уу?" гэсээр аваад доторхыг нь хартал эхний хуудсан дээр "Биднийг гэрлэхээс өмнө" гэсэн гарчигны дор энэ дэвтэрийг хэрхэн ашиглах заавар, анхааруулах зүйлсийг бичсэн байв. Бид хоёр ч хүзүү толгойгоо нийлүүлэн өнөөхийг нь унштал ерөнхийдөө энэ дэвтэр нь 15 асуулттай бөгөөд асуулт болгонд нь хос хоёр маань зэрэг хариулж бичлэг хийж, хийсэн бичлэг хийж дэвтэрний доор байх мэйл хаяг руу илгээх юм байх. 

Зааврыг нь уншчихаад би "Ямар их юм хүсдэг юм бэ? Шал залхуу хүрчихлээ" гэхэд нөхөр над руу нэг л сонин харцаар харж байснаа "Хоёулаа хийцгээе" гэв.

Ёо юу вэ? Ядраад байхад юун 15 асуултанд хариулж бичлэг хийх вэ? Ким Мингюү!







Za za bi irlee

Before we get married |SVT|Where stories live. Discover now