D 6 H

245 60 4
                                    

Ургамал судлалын багш Помона Спраут хоёр дахь удаагийн тусгай хичээлээ эхлүүлэхэд бэлэн болж сурагчдаа хүлээн зогсоно.

Энэ удаад тэрээр сургуулийн захирлын зөвшөөрөлтэйгөөр тусгай хичээлийг нь судлахаар сонгосон сурагчдын хамтаар ой мод руу орохоор болжээ. Ойгоос хэдэн эмийн ургамал цуглуулах ёстой учир итгэлт хүмүүсээ дагуулж явахаар шийдсэн хэрэг. Мөн ойн хамгаалагч Хагрид тэдний хичээлд нь туслахаар болж тэд хамтдаа сурагчдаа угтаж байв.

Хадагтай Спраут, ноён Хагрид нар сурагчдыг хичээл орох газрын гаднах талбайд хүлээж авахад бүгд л их гайхацгааж байсан ч багш нь бүх сурагчид цуглахаар тайлбар хийнэ гэсэн учир тухайн хичээлийн баг бүрэлдэхүүн бүрдтэл бусдыгаа хүлээж эхлэв.

Хермионе Гренжерийг ирэхэд анги бүрдэж багш хичээлээ ой модонд зохион байгуулахаар болсныг зарлалаа.

Мөн сургуулийн захирал профессор Дамблдорын заасан зүгээс хэтрэхгүй байхыг сурагчдад анхааруулаад тэдний биелүүлэх ёстой даалгаврыг тайлбарлаж өгөв.

Хүн бүрт эмийн ургамлын бяцхан гарын авлага болон нэг сагс өгч тэмдэг тавьсан ургамлуудыг цуглуулах ёстойг хэлээд ойн зүг явцгаалаа.

Ургамал судлалын багш болон байгаль хамгаалагч нараар удирдуулсан баг ойд ирэхэд ноён Хагрид сурагчдад анхаарах ёстой дүрэм журмыг танилцуулав.

"Хадагтай Спраутын надад хэлснээр бол та нар багт хуваагдан хэд хэдэн зүгт салж явах ёстой. Хамгийн түрүүнд ном нь дээр тэмдэглэсэн эмийн ургамлыг бүгдийг нь цуглуулж ирсэн баг ялагч болох учиртай юм гэсэн. Харин миний зүгээс та нарт сануулга болгож хэлэх цөөхөн зүйл байна.

Нэгт: Заасан зүгээс цааш явж хэрхэв ч болохгүй.

Хоёрт: Ямар нэгэн асуудал гарах эсвэл аюултай нүүр тулгарвал даруй чанга чимээ гаргаж бидэнд мэдэгдээрэй.

Бид ойн гүнд ирээгүй учир энэ хэсэг аюулгүй бүс гэдгийг мэднэ. Гэхдээ гуйж байна.Болгоомжтой байгаарай!
..Энд асуудал үүсгэх чадвартай хүмүүс олон харагдаж байна шүү.

Сүүлчийн өгүүлбэрээ хэлэхдээ Хагрид зэрэгцэн зогсох Драко, Хермионе хоёрыг онцлон харав.

Байгаль хамгаалагч ойд анхаарах ёстой дүрэм журмыг танилцуулж дуусахад багууд багшийн заасны дагуу тал тал тийшээ таран явж тэдний өрсөлдөөн эхэллээ.

Хэдий тэд өрсөлдөж богино хугацаанд даалгавраа биелүүлэх ёстой боловч сурагчид тайвнаар алхаж, орчин тойрноо ажиглан, байгалийн сайхныг бишрэн явцгааж байв.

 (Dramione)Where stories live. Discover now