Park Sunghoon

35 5 1
                                    

Дунд сургуулийн хоёр дугаар ангийн хичээлийн эхний өдөр багшийг дагаад орж ирсэн даруухан хөвгүүн. Ангийн бүх охид хэр царайлаг болохыг нь гайхацгааж шивнэлдэж байсан. Надад бол энгийн байдаг л нэг хөвгүүн шиг санагдаж билээ.

Манай ангид ирээд дөнгөж долоо хоносон ч ангийн бүх охидууд зургийг чинь утасныхаа дэлгэцэн дээр тавьж, хажуу анги , доод анги, дээд ангийн охид гээд л сургуулийн бараг бүх л охидууд үгүй ээ зарим багш нарыг оруулаад сургуулийн бараг бүх эмэгтэйчүүд чамд сайн гээд бөөн юм болсон доо.

Харин чи яг л мөсөн ханхүү шиг хичээл, уран гулгалт хоёртоо л анхаардаг чимээгүй хөвгүүн байсан. Сэтгэлээ илчисан охидуудаас эвтэйхнээр уучлалт гуйгаад татгалзах боловсан зан чинь харин надад таалагдаж билээ.

Анхны удаа надтай яриа өрнүүлсэн тэр өдөр. Шиврээ бороотой өдөр шүхэргүй ирсэн өөрийнхөө тэнэгийг гайхсаар бороонд норон явж байхад цүнхнээс минь татаад өөрийнхөө шүхэрт оруулсан тэр өдөр.

Анх удаагаа чамтай хэдхэн минутын яриа өрнүүлсэн ч үнэхээр их таалагдаж билээ. Гаднаа хүйтэн ширүүн хүн шиг харагддаг ч яг үнэндээ дотор чинь бяцхан хөвгүүн нуугдаж байсан юм билээ.

Тэр өдрөөс хойш чи бид хоёр дотно болж бие биенийхээ тухай мэдэхгүй зүйл гэж байхгүй болсон байлаа. Хаана ч явсан салахгүй хамт яваад байхаар ангийхан ч чи бид хоёрыг их холбодог болсон. Анхандаа уурлаад зүгээр л найзууд гэж хэлдэг байсан ч сүүлдээ юу ч хэлэхээ больсон.

Жилийн дараа харин би чамайг зүгээр л найз биш онцгой нэгэн гэж боддог болсон байлаа. Ерөнхийдөө бол би чамд сайн болчихсон. Гэхдээ хэлэхээс айсан, ганц өөрийнхөө сэтгэлээс болж намайг хамгийн сайн ойлгодог найзыгаа алдчих юм шиг санагдаад. Энэ тухайгаа бага ангиасаа найзалсан найз Сүжинд хэлээд яах талаар асуутал тэр надад "чи зүгээр сэтгэлээ татаж авсан нь дээр байх аа" гэж хэлсэн.

Тэгээд л сэтгэлээ татаж авахаар шийдсэн. Гэхдээ тэгж байх зуур хоёулаа маргалдсан. Яагаад гэдгийг сайн мэдэхгүй ч чи над руу "Би чамайг сайн найзаа гэж бодсон гэтэл чи бусад охид шиг зүгээр л миний хөрөнгөнд болсон байжээ. Арчаагүй амьтан нүднээс минь далд ор" гэж бичсэн байсан.

Яг юунаас болоод яагаад гэдгийг нь мэдэхгүй ч чи бүх зүйлийг буруугаар ойлгочихсон байсан. Уг нь би чиний мөнгөд болсон биш зүгээр л Пак Сонхүн гэх нэгээн гэгээлэг хөвгүүнд хайртай болчихсоэ байсан юм. Мөнгөнд биш.

ONESHOTWhere stories live. Discover now