Chapter 4: Initial encounter

11 4 2
                                    

Илүү яарч байгаагаараа эхний хоёр таксинд Жунин, Жундэ хоёр суугаад явав. Харин Минсок-д яарах зүйл байсангүй. Тэртээ тэргүй ажиллагаа маргааш өглөөнөөс эхлэх тул эрх чөлөөгөө багахан ч болов эдлэхийг хүслээ. Маргааш бага зэрэг нойр муутай байсан ч хамаагүй, эмнэлэгт очоод амрах нь мэдээж хэмээн бодов.

Нөхдийнхөө араас дараачийн таксинд суух гэсэн боловч тэрээр хотын гудамжаар гэрийн зүг алхмаар санагдлаа.

Инжү хот нь Өмнөд Солонгос улсдаа 2 дугаарт орох томоохон хот бөгөөд 4-н сая гаруй хүн оршин суудаг. Энэ газар ардчилалын эхэн үед бүтээн байгуулсан зэс болон нүүрсний дэлхийд томоохонд тооцогдох уурхайнуудтай бөгөөд эдгээр уурхайнууд уг хотын оршин тогтнох үндэс суурь нь болдог аж.

Гэвч ардчилалын он жилүүд урсаж, нийгэм өөрчлөгдсөнөөр энэ хот барагтаа л хөгжсөнгүй. Өмнө нь хүнс, хөдөө аж ахуй, технологи гэх мэт маш олон чиглэлийн өргөн үйл ажиллагаа бүхий дотоодын үйлдвэрүүд ямар ч асуудалгүй ажиллаад явж байсан ч хувьчлал нэрийн дор уламжлалт ажиллагаатай жамаараа ажиллаж байсан эдийн засгийн байгууламжуудыг дампууруулж бүгдийг нь түрээсийн агуулах болгосон нь харамсалтай.

Энэ бүхэн Минсокын сэтгэлийг туйлын их эмзэглүүлэх бөгөөд хэрэв өөрт нь боломж олдох л юм бол бүх зүйлсийг жам ёсонд нь оруулна гэж мөрөөдөх аж. Мэдээж яг түүнтэй адилхан зөв сайхан зүйлс бодон алхаж буй олон мянган хүмүүс бий. Минсок тэдний л нэг.

Мөн Минсок өөрийн хуурамч намтрын тухай дахин бодлоо

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Мөн Минсок өөрийн хуурамч намтрын тухай дахин бодлоо. Тэнд Шиүмин гэх залуу хүүхдийн асрамжийн газарт өссөн бүтэн өнчин хүү гэсэн байв. Бодит амьдрал дээр Минсок эмээтэйгээ хоёулхнаа энэ бүх он жилүүдийг туулан өдий хүрчээ. Түүнд ээж байдаг боловч өөрийн ээжтэйгээ нэг ч удаа уулзаж байгаагүй. Минсокыг ээж нь нялх байхад эмээд нь үлдээгээд тэр чигтээ явсан юм.

Эмээ нь ээжийг нь олон жил хайсан боловч ямар ч үр дүнд хүрээгүй аж. Харин түүний эцэг чухам хэн болохыг эмээ нь ч, өөрөө ч огт мэдэхгүй, үүнийг ганцхан түүний ээж л мэдэх ёстой. Иймээс түүний уншсан намтар нь зарим талаараа Минсокын сэтгэлийг эмзэглүүлж байсан нь үнэн.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Jul 06, 2022 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

🔥𝕋𝕎𝕀ℕ𝕊🔥Where stories live. Discover now